Сайн байна уу, эрхэм радио сонсогчид оо, “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг дамжуулж байна. Уламжлал есоор захидлын тоймоос эхэлье. Халх голын тулааны 70 жилийн ойд зориулсан асуулт, хариултын уралдаанд олон захидал иржээ. Улаанбаатар хотын сонсогч Д.Даваахүү, Ш.Цэнд, Булган аймгийн Тэгш сумын Д.Долгорсүрэн, Чойбалсан хотын сонсогч Д.Долгорсүрэн, мөн бусад олон хотоос асуулт хариултын уралдаанд захидал ирүүлжээ.
   “Найрамдал” клубын гишүүн С.Цэвэгмид, Ц.Мандхай, Ц.Бумнаран нар асуулт хариултын уралдаанд дахин идэвхтэй оролцлоо. Бид анх удаа асуулт хариултын уралдаанд хамтдаа хариулахаар шийдсэн. Бид олон ном тэмдэглэл уншиж, Халх голын тухай кино үзэж, интернет дахь материалтай танилцсан. Энэ бүх мэдээлэл бидэнд их тус болсон”.
   Асуулт хариултын уралдаанд оролцсон Хүнсний их сургуулийн багш Л.Энхсаруул бичихдээ: “Оросын ард түмэнд сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Халх голын тулалдаанд уйларан тэмцсэн зөвлөлтийн цэрэг байгаагүй бол бид дайсныг дарж чадахгүй байсан гэж миний өвөө надад ямагт ярьдаг байсан. Би ямар нэг байр эзлэхээр энэ асуулт хариултын уралдаанд оролцоогүй. Хамгийн гол нь тэдний байгуулсан гавьаяг монголчууд мартаагүй, мартах ч ёсгүй гэдгийг хэлэх гэсэн юм” гэж тэр бичсэн юм.
   Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын сонсогч Т.Шийлэгдамба “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакцийн хамт олонд мэндчилгээ дэвшүүлэв. “Танай нэвтрүүлэг сонирхолтой, танин мэдэхүйн ач холбогдолтой тул 10 жилийн турш тасралтгүй сонсож байна. Тухайлбал “Асуудал, үйл явдал, хүмүүс”, “Ертөнц, шинжлэх ухаан, техник” булан надад их таалагддаг. Энэ жил бид оросын ард түмэнтэй хамтран Халх голын ялалтын ойг тэмдэглэнэ. “Оросын дуу хоолой” радиогоос асуулт хариултын уралдаан зарласанд би их баяртай байна. Бид зайлшгүй оролцоно. Сонирхолтой нэвтрүүлэг дамжуулсан та бүхэнд дахин талархал илэрхийлье. Би ээжтэйгээ хамт танай нэвтрүүлгийг сонсдог. Та бүхнээс түүнд сайхан дуу дамжуулахыг хүсье.”Эрхэм Т.Шийлэгдамба бид таны хүсэлтийг дуртая биелүүлье. Танай ээжид эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Михаил Боярскийн дуулсан “Баярлалаа хонгор минь” дууг хүргэе.
   “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Өвөрхангай аймгийн Сант сумын Дүвжир, Төв аймгийн Баянчандмань сумын Доржсүрэн нар Орос улсын мал аж ахуйн салбарыг сонирхожээ. Өнөөдөр бид Москва хотноо төлөөлөгчийн газар нь оршдог Москва орчмын “Неприк” хөдөө аж ахуйн компанийн тухай өгүүлнэ. Энэ аж ахуй мал аж ахуйн салбарыг хөгжүүлж байгаа. Энэ зорилгоор халимаг үүлдэрийн үхэр маллаж байна. Өнөөгийн байдлаар тус аж ахуйд 3-6 сарын настай 108 бухандай, жил зургаан сартай 230 тугал байна. Ойрын үед малын тоо толгой 100 бухандай, 200 тугалаар нэмэгдэнэ. Халимагт мал жилийн турш тал газар бэлчдэг. Цас унасан үед сар хагасын дотор тэжээлийг нь бэлддэг. Салхинд түргэн хийсдэг. Бухандайг хэвийн тэжээхэд хоногт 1.5 кг хүртэл жин нэмдэг тул халимаг үүлдэрийн үхэр сайн байдаг. Москва орчмын шинэ аж ахуйд мал тавлаг өсч байна. Аж ахуй 200 тонн малын тээжээл базаажээ. Тугал хоолондоо улайрч, хүн байгааг ч харах сөхөөгүй байна. Толгойг нь илэх гэхээр гэдрэг ухарч, бишүүрч байна. Тал нутгийн халимаг үүлдэрийн үхэр Москва орчмын уур амьсгалд дасан зохицжээ. Хүйтний нөхцөлд ноос нь 10 см-ээр ургадаг байна. Сайхан дээл болно доо, үхрийн хашаанд даарахгүй. Тугал 6 сар хүртлээ эхийнхээ сүүгээр бойждог. Нэг үнээнээс хоногт 3-4 литр сүү авдаг. Сүүний тослог 5 хувь хүртэл байна. Тиймээс бухандай сайн бойждог тул махны чанар ч дээшилнэ. Тус аж ахуйд зохиомол хээлтүүлгийн тухай яридаггүй. Мал байгалийн жамаараа хээлтдэг. Нас гүйцсэн малыг 5 сард хээлтүүлэхээр бухын аж ахуйгаас 7 бух авчирдаг . Малыг сайхан тэжээж, тугалтай үнээг тусад нь байлгадаг. Сүүний чиглэлийн мал аж ахуйгаас татгалзах бодолгүй байна. Сүүний чиглэлийн үнээг байнга шинэчилнэ. Бүх зүйл сайн бүтвэл тус аж ахуйд сүүний чиглэлийн шинэ үүлдэрийн мал маллана.
    Төв аймгийн Баянчандамань сумын Ц.Даваахүү 1-р дунд сургуулийн физик, математикийн багш Эрдэнийн Лхамсүрэн, түүний гэр бүлийнхэнд нь хөгжмийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Алсугийн “Нар, сар” дууу та бүхэнд хүргэе.
   “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжүүлье. Улаанбаатар хотын оршин суугч С.Дагвадорж, Сант Говийн сонсогч Бямбажав нар хүрээлэн буй орчныг хамгаалах талаар Орос улсад авч байгаа арга хэмжээний талаарх нэвтрүүлэг хамгийн сонирхолтой болохыг тэмдэглэж байна. Хятадын Алтан-Эмээл хотод “Даурский” дархан цаазат газрын ажилтнууд мэргэжил нэгт нөхөдтэйгээ уулзсан юм. Орос, Монгол, Хятад гурван улсын төлөөлөгчид хамтын ажиллагааны стратеги чиглэлийг боловсруулжээ. Хил орчмын Аргунь голын ургамал, амьтны байдлыг хэлэлцжээ. Өвөрбайгалийн хязгаарын гол, нуурыг дүрсэлсэн Орос, Монгол, Хятад улсын хүүхдүүдийн зургийг эрдэмтэд сонирхон үзлээ. Хүүхдүүд байгалийн хүний гар хөндөөгүй хэсгийг зуржээ. Амьдрал дээр бүх зүйл төгс байдаггүй. Хил нэвтэлсэн Аргунь голын нутагт жигүүртэн, амьтны тоо толгой хүний хүрээлэн буй орчныг сүйтгэж байгаа үйлдлийн өсөлттэй шууд пропорционалаар цөөрч байна. Аргунь голын нутагт устаж үгүй болох аюулын ирмэгт хүрсэн япон тогоруу зэрэг усны шувууд идээшилдэг газар юм. Ажлын ердийн уулзалт Орос, Хятадын байгаль хамгаалах төлөөлөгчдийн хооронд халуухан хэлэлцүүлэг болж хувирав. Байгаль хамгаалагчдын зорилт ижилхэн ч, хил орчмын амьдралын онцлог янз бүр байна. Хятадын байгаль хамгаалагчдын хувьд Хятадын байгаль хамгаалагчид Аргунь голын малын бэлчээр нутаг талхилагдаж байгаа, оросын хил хамгаалагчид түймэр, хууль бус анд түгшиж байна. Орос улстай хиллэдэг Хөлөнбуйр мужийн био олон төрлийг сэргээхийн тулд Хятадын эрдэмтэд Европын Холбооноос 2 сая гаруй долларын тэтгэмж авчээ. Хятадын талаас Аргунь голын орчимд хоер тустай хамгаалалттай газар байгуулсан ч, орон нутгийн чанартай юм. Одоо хил нэвтэлсэн олон улсын дархан цаазат газрын асуудал урган гарч байна. Хамгийн гол нь Орос, Хятад улсын засгийн газар голын усны нөөцийг хэрхэн ашиглах нь чухал юм. Харамсалтай нь энэ асуудал байгаль хамгаалагчдын эрх мэдлээс хэтэрсэн зүйл юм.
   Дуучин Валерий Леонтьевын дуулсан “Харанхуй шөнө” дуугаар нэвтрүүлгээ үргэлжлүүлье. 
   Орос, Монголын хилд орших Тере-Холь нуурын арлуудын нэгд орших эртний нууц цайзын тухай “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Тувагийн 4 га газар нутагт Пор-Бажын /орчуулбал “Шавар байшин”/ цайз байдаг. Энд эрт дээр үед бэхлэлтийн байгууламж, талбай, агуулах, ордны цогцолбор байжээ. Мэргэжилтнүүдийн тооцсоноор цайзын хана 25 м өндөр, зузаан 9 м юм. Тэр үеийн барилгачид энэ арал дээр хэдэн мянган тонн шавар, шатаасан туйпуу, ой мод зэргийг авчирч байсан байна. Ордны цогцолборын төв хэсэгт малтлага хийсний ачаар зэвсгийн үлдэгдэл, шавар сав суулга, дарханы төмөр багаж зэвсэг зэргийг илрүүлжээ. Уйгурын соелын төлөөлөгчид манай эриний өмнөх 8-р зуунд ордон цайзыг босгосон байж магадгүй байна. Тувагийн нутагт үүнтэй төстэй байгууламж байхгүй. Арлын хаа сайгүй түймрийн ул мөр үлдэснээс үзэхэд халдлагын үеэр цайз шатаж, оршин суугчид нь дүрвэснийг үгүйсгэх аргагүй юм. Ямар тулаан болсныг хэлэхэд төвөгтэй юм. Хятадаас Европ хүртэл үргэлжлэх Их торгоны замд энэ цайз харуулын цэг байсан байж магадгүй гэсэн таамаг байна. Нөгөө хувилбар нь худалдаачдыг түйвээдэг дээрэмчид энэ байсан байж магадгүй. Цайзын газар дор алт эрдэнэс нуусан тухай үлгэр домог үүнээс үүдэлтэй. Торгоны замын хамгийн хойд хэсгийн мөчир цайз байгаа газраас өмнө зүгт 1000 км-ийн зайд байсан тул археологчид домог ярианд эргэлзэж байна. Пор-Бажын цайзын нууц үүгээр зогсохгүй. Тэнд байсан дайчид юу хамгаалж байв…Тувагийн бөө нар өөрсдийн хувилбараа санал болгож байна. Домогт газар доорх Шамбалын орны хойд хаалганд цайз байгаа. Тэр хаалга яг хаана байгааг одоо хэлэхэд түвэгтэй юм. Цайзад хэн сууж, хэзээ эндээс явсан, оршин суугчид нь хаачсан бэ? Нуурын эргэн тойронд хүний үйл ажиллагааны ганц ч ул мөр үлдээгүй юм. Өөр нэг нууц байна. Зэргэлдээх нэг аралд европ төрхтэй дайчны булш байна. Энэ булш 15-р зуунд хамаатай. Европ төрхтэй энэ дайчнн энд юу хийж байв? Мэргэжилнтүүд хараахан энэ асуултанд хариулж чадахгүй байна. Пор Бажын цайзыг азаар “хар археологичид” түйвээгээгүй тул одоохондоо сонирхолтой хэвээр байна. Энэ цайзад археологийн үнэ цэнэтэй ер бусын эд зүйл байж болно. Археологийн ээлжит экспидиц ойрын үед ажлаа үргэлжлүүлнэ. Бид шинэ нээлт, таамгийн сонирхоно.
   “Манай шуудангийн хайрцаг” нэвтэрүүлэг өндөрлөж байна. “Цэцэг” хамтлагийн “Цэцгэнд нүд бий дууг” хүргэе.
   “Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг” өндөрлөж байна. Эрхэм сонсогчид оо, та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөр тань өндөр амжилт хүсье. Бид та бүхний бүх асуултанд хариулж, хөгжмийн захиалтыг биелүүлэхэд таатай байна. Эрхэм сонсогчид оо, та бүхэн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийн дугаарууд, орос монголын харилцаа, улс төрийн амьдралта холбоотой мэдээ материалыг манай www.ruvr.ru вэб хуудаснаас авна уу.

<сонсох>