Оросын янз бүрийн бүс нутаг ба Казахстан,Кыргызстан,Узбекистан, Турк улсуудын түүхчид болон соёл судлаач, угсаатны зүйч, зураач, түүнчлэн гоёл чимэглэлийн төлөөлөгчид түүнд оролцов. Арга хэмжээ эсгий хийх урлагийн орчин цагийн ололтыг үзүүлэх, түүний технологийг хадгалах асуудлыг хэлэлцэх зорилготой байсныг сурвалжлагч Юлдуз Крепостина тэмдэглэв. Эсгий ялангуяа нүүдлийн олон үндэстэн ястны хувьд насаар нь хэрэглэх нэхмэлийн гол төрөл байсан. Нимгхэн эсгийгээр эмэгтэйн алчуур, зузаан эсгийгээр цэргийн тоноглол, гутал, гэр хийж байсан. Эдүүгээ орчин цагийн маш олон материал байсан ч эсгий хийх уламжлалыг өнөө болтол нандиглан хадгаалж ирсэн гэж Татарстаны хэл зохиол урлагийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ольга Улемнова тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Урьд энэ нь амьдралд нэн чухал зүйл байсан бол одоо урлаг болж хувирсан. Дархчуул болон зохих боловсролтой зураачид эсгий эдлэл хийж байна. Эсгийн асуудлаар семинар, курс байгуулж байна. Тэгэхдээ эсгийн уламжалалт материал болсон тюрк ертөнц тухайлбал эсгийн урлагийн томоохон төв Башкортостанд төдийгүй оросын өөр бүс нутагт ийн арга хэмжээг зохион явуулдаг. Казань хотноо хүмүүс эртний технологиэр эсгий урлагын газар байгуулжээ». Орост эсгий гутал хийх түүх сонин байна. Х1Х зууны дундуур хийж эхлэсэн. Тэр үед эсгий гутал дан баярын тансаг үнэт эдлэл болов. Цаг үе улирах тусам эсгий гутал өдөр дутмын ажлын гутал болжээ. Харин ХХ зууны шувтаргаар хүүхэд хөгшчүүд л эсгий гутал өмсөж байсан. Эдүүгээ оросын ба урьд зөвлөлтийн БНулс байсан орнуудын оршин суугчид хүйтэн өвөл эсгий гутал өмсөж байна. Казань хотноо практик эрдэм шинжилгээний бага хурал ба мастер класс арга хэмжээнд оролцож сонирхолтой илтгэл мэдээлэл сонссон төлөөлөгчдийн хамаатнууд тэдний дотор байна. Эсгий гутал ахин нэг ёсны моод болсоныг олонхи үг хэлэгсэд тэмдэглэсниийг Москва дахь улсын Дорнодын музейн Кавказ, Дундад Азийн хэлтсийн эрхлэгч Екатерина Ермакова дурдаад «Эсгий дан архивын материал байхаа болив. Эдүүгээ улам шаардагдаж байна. Москвад эсгий эдлэлийг тун сонирхох болсон. Тюрк ард түмнүүдийн төлөөлөгчид эдлэлээ дэлгэн тавих үзэсгэлэн жилд таван-зургаан удаа ажиллаж байна. Дархчуулын уран сэтгэмж үнэхээр хязгааргүй байна. Бүх эдлэл үндэсний хээ угалзтай. Москвагийн дизайнчид өөрийн хариуд энэ моодыг уламжлалан янз бүрийн туршилт хийж тухайлбал цунх, гутал, ердөө оёдолгүй хувцас бүр сандал эсгийгээр хийж байна». Гоё чанар сайтай эсгий эдлэлийг «Эсгийн орчин цагийн урлаг тюрк ертенцед» олон улсын үзэсгэлэн ажиллаж байгаа Казанийн үндэсний зургийн музейд энэ сарын 26 хүртэл харж болно. Казахстан, Кыргызстан, Башкортостан, Татарстан болон Санкт Петербург, Екатеринбургийн орчин цагийн дархчуулын бүтээлүүдийг энд дэлгэн тавьсан.

<сонсох>