Хямралтай тэмцэх арга хэмжээ бүрэн үр ашигтай биш хэмээн тэд үзэж үнэ нэмэгдэж, хүн амын орлого багасаж байгаад дүргүйцэж байна. Гүйцэтгэх захиргаа хүн амын нийгмийн хамгаалалд анхаарал халамж тэр болгон тавихгүй байна гэж бас үзсэн. Засгийн газар хүмүүсийг ажлаар хангаж чадахгүй байна гэж үзсэн оросын оршин суугчдын тоо нэмэгдэв. Үйл ажиллагааны сайтар бодсон хөтөлбөр алга гэж санал асуулгад оролцогчдын 18 нь үзэж байна. Түүнчлэн мэргэшлийн сул дорой түвшин болон гэмт хэрэгтэй зохих ёсоор тэмцэхгүй явдлыг тэд засгийн газрыг шүүмжлэн дурдсан байна. Үүний хамт ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин нарт хүмүүс итгэсээр байна. Жишээ нь В.Путины рейтинг 1-р сарын эхээр ялимгүй буурснаа одоо урьдын хэмжээнд хүрлээ. Оросын нийт хүн амын 83 хувь нь ерөнхий сайдад итгэж байна. Нийгмийн судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Леонтий Бызов санал асуулгын дүнг тайлбарлан ярихдаа «Эдүүгээ оросын оршин суугчид хоёрдмол байр суурь баримталж байна. Нэг талаас нийт олон засгийн газрын зарим арга хэмжээг эргэлзээтэй хэмээн үзэх явдал гарч байна. Харин өөр арга алга гэж үүний хамт үзсэн. Сөрөг хүчний санал болгосон арга хэмжээ тодорхой биш учир дутагдалтай байна. Хямрал аяндаа эцэслэж, эдийн засаг ахин ажиллаж, сүүлийн найман сарын сайн сайхан байдал сэргэнэ гэдэгт тэд найдаж байна» гэлээ. Өнөөгийн засаг захиргаанд хэрхэн хандах явдал нийгмийн сайн сайхан байдлаас шууд шалтгаалах нь мэдээжийн хэрэг. Тухайлбал Орост ажилгүйдэл гаарвал сэтгэл санаа өөрчлөгдөнө. Нийт олны санал бодол эрс өөрчлөгдөх нь Оросын хувьд нэлээд аюултай болно. Учир нь өнөөгийн эрх баригчдыг солих өөр нааштай хүчин алга. Ямар учраас алга болсоныг өргөн тайлбарлаж ярьж болно. Харин барууны ба зүүний сөрөг хүчин үйл ажиллагааны оновчтой хөтөлбөрийг санал болгож чадахгүй. Сөрөг хүчний нэр хүнд өндөр биш учраас үйл ажиллагааг нь үндэсний хэмжээнд дэмжихгүй байна. Түүнчлэн сөрөг хүчин үр бүтээлтэй эвслийг байгуулах нь аль хэдийнэ эргэлзээтэй болсон. Иймээс ерөнхийлөгч Д.Медведев болон засгийн газрын тэргуун В.Путинд итгэх явдал улс орныхоо байдлыг тогтвортой болгож, хямралтай тэмцэх хамгийн үр ашигтай хэрэгсэл болсон.

<сонсох>