Орос мэдээллийн нийгмийн хөгжлөөр 2015 он гэхэд дэлхийн тэргүүний 20, мэдээллийн дэд бүтэцийн түвшингээр 10 улсын тоонд орох зорилт ерүнхийлүгч Д.Медведев тавив. Тэрээр Орост мэдээллийн нийгмийг хөгжүүлэх зөвлөлийн анхдугаар хуралдаан дээр үг хэллээ. Ерөнхийлөгч чуулга уулзалтыг Екатеринагийн танхимд нээж өг хэлэхдээ эдийн засгийн хямрал гарсан ч энэ хүрээнд бүх шийдвэрийг хэрэгжүүлэх нь чухлыг онцлон тэмдэглэв. Зөвлөлийн гишүүд олон улсын гол гол байгууллагын рейтинг үндэслэн байдлыг үнэлж байна. Олон улсын байгууллагуудын тоо баримтуудаас харахад Орос тоот хөгжлийн боломжоор 51 дэх байр эзлэж байна. Манай орон мэдээллийн сүлжээний үзүүлэлтээр дунд зэргийн боломжтой бүлэгт хамрагдав. Харин электрон засгийн газар өөрөөр хэлэхэд мэдээллийн технологийг дээд зэргээр ашиглах төрийн удирдлагад бэлэн байх нь дунд үзүүлэлтээс бага байна гэж Д.Медведев цугларагсдад дурдав. Тэр хэлэхдээ: «Электрон засгийн газар гэгчийн хөгжлийн индексээр бид 2005 онд 56-р байр эзлэж байсан бол 2007 онд 92 дахь хүртэл доройтсон. Энэ нь электрон засгийн газар гэгч алга гэсэн үг. Орчин цагийн компьютерээр тоноглосон холбооны бараг бүх байгууллагыг Интернетэд залгасан бөгөөд төрийн бүх байгууллагад мэдээллийн сан бий. Энэ нь зөвхөн ёс төдий зүйл болсон. Манайд баримт бичгийн эргэлтийг цаасаар л хөтлөж ирсэн хеөтлөсөөр байна. Компьютерийг бичгийн машин болгосон гэж ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Орост мэдээллийн нийгмийг хөгжүүлэх стратегийг бүр өнгөрсөн оны 2-р сард батласан юм. Гэвч түүнийг хэрэгжүүлэх ажиллагаа сунжрав. Эдүүгээ ОУ-д хэрэглэж буй бүтээгдэхүүний үлэмж хэсгийг гадаадаас авч байгаад ерүнхийлеүгч зөвлөлийн гишүүдийн анхаарлыг хандуулав. Харин манай орны программын зарим төрлийн бүтээгдэхүүн бусад оронд худалдагдах хэмжээгээр тэргүүний байр эзлэж оросын оюутнууд программчлах олон улсын олимпиадад жилээс жилд түрүүлж байгаа нөхцөлд тийм байна. Мэдээжээр ахиц двшил сайн тийш гарсан. Манай орны үйлдвэрлэлийн мэдээллийн технологи, үйлчилгээний зах, зээлийн хэмжээ 1 тэрбум долларт хүрснийг төрийн тэргүүн тэмдэглэв. Чухам ямар алхам юуны түрүүнд хийх вэ? Электрон засгийн газар гэгчийг хөгжүүлэхээс гадна томоохон бүх архивыг тоот хэлбэрт шилжүүлэх нь зайлшгүй чухал гэж Д.Медведев онцлон тэмдэглэв. Тэрээр мэдээллийн технологийг нийгмийн хүрээнд нэвтрүүлэх асуудлыг чухалчлан заажээ. Сургуулийн багш нар шинэ технологи сурах ёстой. Сургуулийг оросын программын чөлөөтэй хангамжад шилжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн тахир дутуу хүүхдийн бэлтгэлийг алсаас зохион явуулах төвийг байгуулж, Интернеттэй залгасан компьютерээр эдгээр хүүхдийг хангах нь зайлшгүй чухал. Ерөнхийлөгч хуралдааны дүнгээр нийгмийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх хэдэн саналыг сайшаалаа. Тухайлбал ажлын холбогдох наймын бүлгийг зөвлөлийн дэргэд байгуулна. Оросын засгийн газрын дэд ерөнхий сайд Сергей Собянин тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах юм. Төслийг хариуцагчид оросын бүс нутаг бүрт ажиллана.

<сонсох>