Орос улсад 3-р сард Якутын театрын нэрд гарсан найруулагч, Саха-Якут улсын соелын сайд Андрей Борисовын бүтээсэн “Чингис хааны нууц” кино гарна. Кино зургийн баг 2-р сарын 19-нд Улаанбаатар хотод киногоо танилцуулна. Якутын ардын зохиолч Николай Лугиновын “Чингис хааны тушаалаар” зохиолын дагуу энэ киног бүтээсэн байна. Энэ киног Сибирийг хамарсан төсөл гэж нэрлэж байна. 13-р зуунд үйл явдал болж байсан тэр газар кино зураг авчээ. Их хааны хүчирхэг эзэнт гүрний нутаг дэвсгэрт оршин сууж байсан түрэг ард түмний төлөөлөгчид кинонд оролцсон байна. Тухайлбал Татарстан, Башкир, Хакас, Алтай, Буриад, Якут, Тува, Монгол, БНХАУ зэрэг услын жүжигчид кинонд тоглосон байна. Найруулагч Андрей Борисов Тэмүүжиний дүрд тоглох хүнийг төвөггүй олжээ. Найруулагч гол дүр бүтээх жүжигчний мэргэжлийн ур чадвараас гадна тал нутгийн жинхэнэ дайчны түүхэн үйл хэрэг бүтээх чанарыг харахыг хүсч байв. Тэрээр Татарстаны түрэг хэлтний театрын наадмын үеэр Эдуард Ондар Тувагийн хөгжим драмын театрын “Лир ван” жүжигт алиа салбадайн дүр бүтээснийг харсан юм. Найруулагч залуу жүжигчнийг шалгаруултад урьжээ. Их хааны дүрд 200 жүжигчин шалгуулсан байна. Жүжигчнийг түрэг аргаар сонгожээ. Баатар жүжигчид Байгал нуурын эрэг дээр нум сум харвах, мориор давхих, жад шидэх зэргээр ур чадвараа сорьсон байна. Эцсийн дүнд Тувагийн гавьяат жүжигчин, 30 настай Эдуард Ондар Чингис хааны дүрд тоглохоор болжээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Тувагийн бүгд найрамдах улсын нийслэл Кызыл хотод суугаа Эдурдад утасдасан байна. Тэрээр ойрын өдрүүдэд Москвад очих гэнэ. Орос улсын нийслэлд 2-р сарын 17-нд “Чннгис хааны нууц” киноны танилцуулга болно. Дараа нь 2-р сарын 19-нд кино зургийн баг Улаанбаатар хотод киногоо үзүүлнэ. Манай сурвалжлагч Эдуардыг өөрнийнхөө тухай ярихыг хүсчээ.
Э.Ондар: “Би 1994 онд кино, театрын Академийг төгссөн. Би Кызыл хотын улсын хөгжим, драмын театрт 12 гаруй жил ажиллаж байна. Би бараг бүх жүжигт тоглодог. Манай театр Шекспир, Чехов, Островский зэрэг зохиолчдын бүтээлийг тавьсан. Казах, тувагийн зохиолчдын бүтээл ч байгаа. Би өөрийгөө хошин шог-инээдмийн жүжигчин гэж боддог. Миний эхнэр надтай хамт Санкт-Петербург хотод сурч байсан. Тэрээр Чувашаас гаралтай. Одоо манай хүүхэлдэйн театрын найруулагчаар ажиллаж байгаа. Миний охин 9 настай”.
Асуулт: Найруулагч Андрей Борисов ямар учраас таныг Чингис хааны дүрд сонгосон гэж бодож байна. Их хааны дүрд тоглоход танд хүнд байсан уу?
Э.Ондар: “Бид энэ төсөлд 4 гаруй жил ажиллаж байна. Би энэ дүрд өвөрмөц байдлаараа тэнцсэн гэж ойлгосон хэмээн Эдуард Ондар ярьж байна. Би Тувагийн хөдөө нутагт өссөн болохоор эмээл дээр сайн тогтдог. Чингис хаан 30 насандаа эзэнт гүрнээ байгуулж эхэлсэн. Дүрд мэргэжлийн хувьд ажиллахад хүнд биш байсан. Харин сэтгэл зүйн хувьд их хүнд байсан. Тува хүн хирнээ яагаад Их монгол хүний дүр бүтээсэн юм бэ? хэмээн байнга асууж байсан. Тэгэхэд надад их эвгүй байсан. Найруулагч намайг киноны гол дүрд сонгосон. Тэгээд ч бид монголчуудтай гадаад төрх, шашин зэргээр их төстэй”.
Асуулт: Та киног бүхэлд нь үзсэн үү? Танд таалагдсан уу?
Э.Ондар: “Киноны хэсэг хэсгээс үзсэн. Хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа гэж Эдуард Ондар ярив. Одоо л өөрөөр хийсэн байж магадгүй. Жүжигчин хүнд иймэрхүү зүйл их тохиолддог. Үзэгч бүхнийг шийдэг. Кино их сайхан болсон, тулааны олон хэсэг гардаг. Кинонд компьютер график ашигласан. Кино таалагдана гэж найдах байна. Монголд ч гэсэн энэ кино таалагдана гэж бодож байна”.

<сонсох>