Дэлхийд нэрд гарсан химийн эрдэмтэн болох Дмитрий Менделеев сибирийн Тобольск хотноо одоогоос 175 жилийн тэртээ гимназийн захирлын өнөр гэр бүлд төржээ. Эрдэм шинжилгээний ажлын хүрээ сонирхол нь маш их байж янз бүрийн шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Иймээс Менделеевийг физикч, геологич, цаг уур судлаач, эдийн засагч, багш гэж болно. Дмитрий Менделеев 500 гаруй бүтээлээ хэвлэн гаргаж үлдээсэн. Харин «Химийн үндэс» бүтээл нь хамгийн нэр цуутай зохиол болжээ. Эрдэмтэн энэ зохиол дээр ажиллахдаа нэрд гарсан химийн элементийн үелэх системээ зохиосон. Химийг урьдчилан таамнаж болох шинжлэх ухаан болгосонд түүний гавьяа оршино гэж Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Сергей Алдошин тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Химийн үелэх системийг нээтэл дан чанарын шинжлэх ухаан байсан. Харин тооны үндэс болон шинэ элементийн шинж чанар, шинэ элементийг урьдчилан таамнах боломж Дмитрий Менделеев үелэх системээ 1869 онд бүтээсний дараа бий болов. Эрдэмтэн элементийн шинж атомын жингээс нь шалтгаалах зүй тогтлыг томъёолсон билээ. Энэ нь Менделеевт үелэх систем дэх зарим элементийн байрлалыг тодруулах боломж олгосон. Мөн үелэх систем тэр үед ч таамнах боломж өгсөн юм. Эрдэмтэн үелэх системээ үндэслэн гурван шинэ элементийг нээв. Менделеевтэй холбоотой цөөнгүй домог яриа бий. Менделеев архи зохиосон гэдэг. Үнэн чанартаа архи үүнээс өмнө ч байсан. Эрдэмтэн спирт усны зөв зохистой харьцааг тооцож 38 градус болохыг тогтоов. Хожим тэгшлэн 40 градус болгосон. Эрдэмтэн маш олон зүйлийг сонирхож байв. Жишээ нь Менделеев нефть, нефтийн бүтээгдэхүүнийг хоолойгоор дамжуулах санал 1863 онд дэвшүүлжээ. Тэрээр жин хэмжүүрийн ерөнхий танхимын зохион байгуулагч, анхны захирал болов. Үүний ачаар фунт, аршин (хагас алд) зэрэг хэмжүүрийн гол нэгж тогтоох жин хэмжүүрийн тухай хуулийг Орост 1899 онд нэвтрүүлэв. Менделеев килограмм, метрийг олон улсын метрийн системд нэвтрүүлэх зүйлийг хуулиар батлахыг шаардав. 53 настай нэрд гарсан эрдэмтэн Менделеев хийт бөмбөглөгөөр дээшээ нисч, нар хиртэх үзэгдлийг ажиглажээ. Эрдэм шинжилгээний ажлынхаа хүрээнд юу ч хийхээс буцахгүй байсан нь гайхалтай төрүүлсэн гэж Менделеев ярьсан билээ. Эрдэмтэн химийн элементийн үелэх системийг нээснээс гадна уусмалын онолын үндэс тавьж, нефтийг ялгах аж үйлдвэрийн арга барилыг санал болгож, утаагүй дарь зохиож, эрдэс бордоо хэрэглэх ба ганддаг газар талбайг усжуулах санал дэвшүүлсэн билээ. Түүний нийт бүтээлийн бараг 10-20 хувь нь химитэй холбоотой бөгөөд бусад нь өөр салбарыг хамарсан. Менделеев бас ер бусын хоббитой байсан. Тэрээр чемодан хийх, өөртдөө хувцас оёх дуртай байлаа. Тэрээр маш ажилласаг хүн байсан. Энэ нь эрдэмтний гол чанар байлаа. Хүн төрлөхтөн дэлхийн шинжлэх ухаанд эрдэмтний оруулсан хувь нэмрийг зүй ёсоор үнэлэв. Менделеев амьд сэрүүн ахуйдаа гадаадын олон академи, шинжлэх ухааны нийгэмлэгийн гишүүн болсон. 101 дэх элементийг эрдэмтнийг хүндэтгэн «менделевий» гэж нэрлэсэн юм. ЗХУ-ын Шинжлэх ухаан академийн хими, химийн технологийн хүрээний шилдэг бүтээлийг тэмдэглэх Менделеевийн нэрэмжит шагнал, алтан медалийг 1962 онд тогтоов. Ойн баяр ёслол оросын олон хотод энэ онд болно. Аугаа их химичийн ойд зориулсан эрдэмтэдийн баярын хурал Москвад Оросын ШУА-ийн их танхимд энэ сарын 11-нд боллоо. Мөн эрдэмтний дурсгалд зориулсан олон улсын анхны бага хурал Менделеевийн төрсөн Тобольск хотноо энэ намар хуралдана. ЮНЕСКО-гийн шийдвэрээр 2011 оныг Мендеелеевийн олон улсын жил хэмээн зарлав.

<сонсох>