Лондон хотноо 4-р сард болох дэлхийн “хорийн” дээд хэмжээний уулзалтад Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев олгосон бүрэн эрхийн дагуу Армен, Белорус, Төв Азийн орнуудын байр суурийг танилцуулж, хамгаална. Манай тоймч Константин Гарибов дэлгэрэнгүйг хүргэнэ. Лондонд болох дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Орос улс Армени, Белорус, Киргзид санхүүгийн дэмжлэг үзүүлэх санал тавьсан юм. Тэдэнд нийт дүнгээр 5 тэрбум долларын тогтворжуулах зээл олгожээ. Үүнээс гадна эдгээр улс, Казахстантай хамтран хямарлын эсрэг тэмцэх 10 тэрбум долларын сан байгуулсан. Сангийн нийт хөрөнгийн дөрөвний гуравыг Орос улс бүрдүүлж байна. Европын Холбоо, Зүүн өмнөд азийн орнуудын холбоо, латин Америкийн өмнөд нийтийн зах зээл, Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл зэрэг олон туйлт ертөнцийн бүст өнөөгийн санхүүгийн хямарлаас гарах хамтарсан арга замыг эрэлхийлж байна. Энэ бүх байгууллагын хамтарсан, тэгш эрхийн хүчин чармайлтаар дэлхийн санхүүгийн аюулгүй байдлын шударга шинэ бүтцийг байгуулах боломжтой. Орос улс энэ байр сууринаас Лондонд болох “хорийн” дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна. Москва ТУХН-ийн түншүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, тусламжийн гараа сунгасан бол өрнөдийн өрсөлдөгчид хөрш орнуудад олон тэрбум долларын зээл олгож, нөлөөндөө оруулахыг оролдож байна. Орос улс ийнхүү тусламжийн гараа сунгаснаар хамтын ажиллагааны хамгийн нягт харилцааг харгалзан өөрийгөө болон анд нөхөд, холбоотнуудаа дэмжиж, хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын орон зайд санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж байгаа юм. Улс төрийн ашиг хонжоо харах хурц хэрэгсэл Украинд дэгдсэн. Тус улс 5 тэрбум долларын зээл өгөх боломжийг үнэлэхийг Орос улсаас хүссэн юм. Украины засгийн газар зээл авахыг хүссэн ч, ерөнхийлөгч нь дотоод улс төрийн маргаанаас үүний эсрэг байгаа юм. Дэлхийн практикт байгаагүй тохиолдол. Эдийн засгийн дээд сургуулийн шинжээч Иосиф Дискиний байр суурь: «Украин хямарлыг даван туулахад бусдаас илүү хүнд байна. Орос, Украин улс өргөн хүрээнд хамтран ажилласаар байгаа тул энэ улсыг зүдэрч байхад нь орхивол оросын эдийн засагт хор уршигтай. Тогтворжуулах зээл олговол эдийн засгийн харилцааг хэвийг болгох талаар тайлбарлах хэрэгтэй» гэлээ. Орос улс зээлийн тусламжтайгаар боолчлох гэж байна хэмээн Украинд түгшүүр зарласан хүмүүс Олон улсын валютын сан Киевт тусламж үзүүлэхээс татгалзаж, тус байгууллагын өгсөн зөвлөлгөө Украины эдийн засгийг түүхэнд хамгийн гүн хямарахад нөлөөлсөн хүчин зүйлийг нэг болсныг ичэхгүй дуугүй өнгөрч байна. Энд Оросын гар ямар ч хамаагүй билээ.

<сонсох>