Орос улс олон улсын автомашины уралдааныг анх удаа зохион байгуулах гэж байна. “Торгоны зам” нэртэй автомашины уралдааны шинэ замыг гурван орны нутаг дэвсгэрт тавина. Автомашинууд 9-р сарын 5-нд Казанид гараанаас гарч, Өмнөд Урал, баруун Казахстаны нутгаар уралдана. Туркмений нийслэл Ашхабадад 9-р сарын 13-нд барианд орно. Дээд түвшинд “Торгоны зам” найман өдөр үргэлжлэх автомашины уралдаан зохион явуулахаар сэдсэн юм. Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ийм санаачилга гаргажээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар энэ саналыг дэмжсэн юм. Эртний дорнын соёл иргэншлийг баруун Европтой холбож байсан Их Торгоны замаар автомашины маршрутыг зохиосон. Домогт “КамАЗ” баг уралдааныг зохион байгуулах хамаг ачааг үүрч байна. “КамАЗ” ачааны тэргээр уралдах Оросын тамирчид олон улсын уралдаанд багагүй амжилт гаргасан. Тухайлбал тэд “Дакар” автомашины нэр хүндтэй уралдаанд найман удаа түрүүлж байжээ. “Бид энэ уралдааныг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ нэлээд дорвитой, хариуцлагатай төсөл” хэмээн “Торгоны зам” автомашины уралдааны зохион байгуулах хорооны дарга, “КамАЗ Мастер” багийг олон жил ахалж байгаа Семен Якубов ярьж байна. «Асар их, дорвитой ажил гэдгийг ойлгож байгаа ч, ийм сонголт хийсэнд бахархаж байна. Урьд зохион байгуулсан “Парис-Москва-Бээжин” болон “Мастер-ралли” зэрэг уралдаанаас ялгаатай нь энэ төслийг оросын мэргэжилтнүүд ахалж байна. Оросын автомашины спортын төлөөлөгчдөөс зохион байгуулах хороо бүрдэж байна. Энэ нь гадаадын мэргэжилтнүүдийн ивээлд болдог уралдаан биш юм. Бид дангаараа энэ уралдааныг зохион явуулах бодолтой байгаа бөгөөд уралдаан сайхан, сонирхолтой болно гэж найдаж байна». Автомашины уралдааны маршрут 5 мянга орчим км урт бөгөөд үүнийг гуравны нэг нь хүнд элс байна. Автомашины уралдаан зайлшгүй элстэй зам таардаг гэдэгт тамирчид дасчээ. Тэгэхлээр “Торгоны зам” уралдаан зарим талаар “Дакар” уралдааныг санагдуулна. Спортын сонирхолын тухайд уралдаан нэлээд шахуу, олон янз байна. Хурдны замын урт 3 мянга гаруй км урт байна гэж уралдааны гүйцэтгэх захирал, оросын нэрд гарсан тамирчин Сергей Гиря ярьж байна. «Нутгийн онцлог хэд хэдэн удаа өөрчлөгдөхөөр хурдны замын бүтцийг сонгосон. Уралдаанд оролцогчид Устюртийн ухааг туулна. Энэ ухаа Каспийн болон Аралийн тэнгисийн хооронд 350 метрийн өндөрт оршдог газар зүйн хувьд дэлхийн хамгийн өндөр ухаа юм. Хүн амьтангүй энэ газар баримжаа авчихаар нүдэнд торох зүйл байхгүй энэ газраар үргэлжлэх зам байнга өөрчлөгдөнө. Тамирчин уралааны шат бүрт бүрээсээ чулуурхаг зам, элс, шороонд замд бэлдэх эсэхээ шийдэх хэрэгтэй болно. Тамирчин хэзээ ч таах аргагүй. Хурдны зам бүрт чулуу, элс, шороо, налуу, өгсөх хэсэг таарна» гэж С.Гиря хэллээ. Уралдаанд оролцогчид Устюртын ухаагаас гадна Каракумын цөлийн элстэй зам, Кара-Богаз-Гол ширгэсэн нуурын гүнд бууж, өндөр уулын нурууны хяраар давхина. Нэг үгээр “Торгоны зам” уралдаанд дэлхий дахинаа нэрд гарсан автомашины уралдаанаас дутахгүй спорт-тактикийн саад тотгогортой тулгарна. Энэ уралдаанд “Дакар” уралдааны байнгын оролцогчид зэрэг дэлхийд нэрд гарсан автомашины олон тамирчин оролцоно гэж найдаж байна гэж Семен Якубов ярьж найдаж байна. Оросын “КамАЗ-Мастер” баг өргөн бүрэлдэхүүнээр энэ уралдаанд оролцоно. Тухайлбал ачааны 10 машин хурдаа сорино. Олон улсын автомашины холбоо саяхан “Торгоны зам” автомашины уралдааныг 2009 онд зохион байгуулах уралдааны хуваарьт оруулсныг тэмдэглэе.

<сонсох>