Foto http://www.tuvaonline.ruОрос улсын кино театрт 3-р сард “Чингис хааны нууц” хоёр ангит уран сайхны кино гарч эхэлнэ. Якутын кино бүтээгчид анх удаа энэ киног бүтээжээ. Якутын /Саха/ улсын драмын театрын уран сайхны удирдагч, Сахын бүгд найрамдах улсын соёлын сайд Андрей Борисов түүхэн киног найруулжээ. Улаанбаатар хотод 2-р сарын 19-нд энэ киног гаргана. “Чингис хааны нууц” кино найруулагч Андрей Борисов манай хөтөлбөрт зочноор оролцож байна. Түүнд анхны асуулт тавилаа:
Асуулт: “Чингис хааны тухай шинэ кино бүтээх үндсэн шалтгаан юу байв. Ямар учраас энэ киног хийхээр болсон бэ?”
А.Борисов: «Сахагийн бүгд найрамдах улсын ардын зохиолч Николай Лугинов хэдэн жилийн өмнө “Чингис хааны зарлиг” нэртэй романаа дуусгасан юм. Уншигчид энэ романыг их сонирхосон. Энэ бүтээлээс зохиолч Чингис хааныг хувь хүн, мөн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, 13-р зуунд монголын эзэнт гүрнийг байгуулахад Чингис хааны армийн шилдэг анги нэгтгэлд багтаж байсан урианхайчүүд буюу тува, якут үндэстний оруулсан хувь нэмрийг шинээр ойлгосон. Өвөг дээдсийнхээ тухай кино хийхэд надад сонирхолтой байсан. Энэ түүхэн дайчин эр, мөн дундад зууны тухай сургалтын кино биш юм. Энэ нь түүхэн үйл явдлын талаарх туульс, хүн төрөлхтний түүхэнд томоохон эзэнт гүрнийг үүсгэн байгуулагчийн сэтгэл зүйн хөргийг бүтээхийг оролдсон».
Асуулт: Ямар төсвөөр кино бүтээж, зургийг хаана авсан бэ?
А.Борисов: «Киног 10 сая долларын төсвөөр бүтээсэн гэж Андрей Борисов хариулж байна. Энэ томоохон хэмжээний кино. Кинонд 500 хүртэл морьтон оролцсон тулааны олон хэсэг байдаг. Кинонд монголын армийн 300 цэрэг, хүнд үзүүлбэр хийсэн монголын 50 орлон тоглогч оролцсон байна. Кинонд монгол дайчдын гадаад төрх, хуучны зэвсэг эртний суурингийн орчныг бүтээхэд түүхч, археологич сайн зөвлөлгөө өгсөн юм. 13-р зуунд үйл явдал болж байсан тэр газар кино зураг авсан. Тухайлбал Хакасийн Царийн хөндий, Алтайн Катунь гол, Монгол, Байгаль нуурын гол хэсгийн Ольхон арал, Тувагийн тал нутагт орших тюрк, монголчуудын шүтээн Ёрд ууланд зураг авсан. Киноны эхний зургуудыг хүйтний бүст, Якутын Верхояны ууланд авсан юм. Бид 5-р сард кино авч эхэлсэн болохоор дүн хүйтнийг дүрслэх хэрэгтэй байлаа».
Асуулт: Таны киног “Сибирийг хамарсан төсөл” гэж нэрлэж байна. Их хааны хүчирхэг гүрний нутагт оршин сууж байсан тюрк ард түмний олонхийн төлөөлөгчид кинонд зураг авахуулжээ. Чингис хааны гол дүрийг хэн бүтээсэн бэ? Танай кинонд өөр хэн тоглосон бэ?
А.Борисов: «Тувагийн бүгд найрамдах улсын гавьяат жүжигчин Эдуард Ондар Чингис хааны дүрийг бүтээсэн гэж Андрей Борисов ярьж байна. Тэр жинхэнэ тал нутгийн хүн тул эмээл дээрээ сайн тогтдог. Тэр ер бусын гадаад төрхтэй тул энэ дүрд нэр дэвшсэн олон арван хүнээс нүдэнд шууд туссан. Тэмүүжиний бага насанд тувагийн иргэн Аян Успун, якут гаралтай Сергей Егоров түүний идэр үеийн дүрийг бүтээсэн. Кинонд монголын хэд хэдэн жүжигчин оролцсон. Тухайлбал жүжигчин Махааны Оргил Жамухын дүрийг бүтээсэн. Нацагдоржийн нэрэмжит Монголын үндэсний театрын жүжигчин М.Түвшинхүү Таргудайн дүрд тогложээ. Кинонд Буриад, Хакас, Башкортостоны оросын жүжигчид, БНХАУ-ын жүжигчид оролцсон байна. Нэг үгээр кинонд олон үндэстэн тоглосон. Чингис хаан өөрийн туган дор цуглуулсан есөн аймгийн жүжигчид кинонд тоглосон».
Асуулт: “Чингис хааны нууц” кино хэзээ прокатанд гарах вэ?
А.Борисов: «3-р сарын 12-нд Орос орон даяар нэгэн зэрэг гарна. Энэ киног Москва хотын “Пушкинский” кино театрт гаргах юм. “Каро-премьер” кинопрокатын томоохон компани киног үзүүлнэ. Орос улсын 300 кино театрт киног гаргана. Энэ киног Улаан-Үд, Эрхүү, Хакасийн нийслэл Абакан, Тувагийн нийслэл Кызыл, Санкт-Петербург, Якутад гаргана. Энэ хотуудын кино театр уг киног гаргахдаа, тасалбарын дугаараар якутын жинхэнэ алмас эрдэнэ хожино. Энэ “Ургэл В” продюсерийн компаний бэлэг юм. Бид 2-р сарын 19-нд “Чингис хааны нууц” киног Улаанбаатар хотод үзүүлнэ. Энэ киног бүтээхэд Монголын тал их дэмжсэн. Бид талархах сэтгэл өвөрлөн энэ улсыг зорино. Монголын үзэгчид бидний киног хэрхэн үнэлэх нь чухал байна».

<сонсох>