Оросын хүн ам улс орныхоо эдийн засгийн байдалд сэтгэл түгшсэн ч дэлхийн санхүүгийн хямрал гаарсантай холбогдон мэгдэн сандрахгүй байна гэж эл сэдвээр саяхан санал асуулга явуулсан нийт олны саналыг судлах бух оросын төвийн мэргэжилтнүүд дүгнэжээ. Дэлхийн валюттай харьцах оросын рублийн ханш бүүрч, хүнсний гол төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ажилгүйдэл гарч байгаа нь оросын хүн амын сэтгэлийг түгшүүлсэн нь мэдээжийн хэрэг. Гэвч тэд үүнийг эмгэнэлт хэрэг хэмээн үзэхгүй байна. Олонхи хүний хувьд энэ нь анхны хямрал биш.Тэд хямралт байдалд дассан. Дэлхийн эдийн засгийн хямрал таны гэр бүлийн аж байдалд нөлөөлснийг мэдрэсэн үү гэсэн асуултад тэд «үгүй мэдрээгүй» гэж хоёрхон сарын өмнө хариулсан билээ. Эдүүгээ хариулт бага зэрэг өөрчлөгдөв. Ажилгүйдэл гарч, санхүүгийн байдал доройтоно гэж оросын хүн ам олонтаа ярьцгааж байна. Гэвч тэд айж сандрахгүй байна. Ямар ч хямралыг давж чадна гэж хариулдаг. Ажлаасаа халагдвал өөр ажилд орж эсвэл зах зээлд шаардагдах шинэ мэргэжилтэй болно. Олонхи нь дадаж дассан зүйлээс татгалзахгүй байна. Энэ нь оросын хүн ам өөдрөг саналтай байгааг харуулсан гэж нийт олны саналыг судлах бүх оросын төвийн захирал Валерий Фёдоров ярихдаа «Хэрэглээ оросын хүн амын гол сонирхол хэвээр байна. Хөдөлмөрийн зах зээлийн байдал хүндэрч цалин багассан ч тэд худалдаж авах юмаа багасгасангүй. Оросын оршин суугчид хямдхан үнэтэй ч барааг худалдаж авсаар байна. Хэрэглээ өнгөрсөн оныхоос бага зэрэг багассан ч хэрэглээний механизм эвдрэсэн гэх үндэс алга. Одоогоор хүмүүс хэрэглээний төлөвлөгөө, хэрэглээний итгэлтэй байна». Валерий Фёдоров цааш нь ярихдаа худалдан авах нөхцөл өөрчлөгдсөн ч тийм байна. Олонхи зүйлийг саяхан болтол зээлээр худалдан авч байсан. Харин одоо зээлийн нөхцөл доройтов. Банкууд зээл өгөх болзолыг улам хатуу болгох төдийгүй зээлэх хөрөнгийг багасгах хэрэгтэй гэсэн хүмүүсийн шийдвэр үүнд нөлөөлөв. Зээл авах нөхцөл таагүй байна гэж оросын хүн амын 72 хувь нь үзсэн ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хэн ч татгалзахгүй байна. Олонхи нь өөрийнхөө мөнгөөр илүү хямд телевиз буюу гар утас олж худалдан авна.

<сонсох>