Гадаадад аялах оросын оршин суугчдын тоо 2008 оны шувтаргаар нэлээд багасав. Тухайлбал Таиланд, Египет, Арабын нэгдсэн эмирт улс,Чех улсуудад аялаж байсан оросуудын тоо 20 хувиар буурав. Үүний хамт гадаадад аялахаас татгалзаж улс орондоо хямд үнээр амрах иргэдийн тоо нэмэгдлээ. Хямрал дэлхий даяар дотоодын аялал жуулчлалд шижим түлхэц үзүүлж байна гэж холбооны аялал жуулчлалын агентлагийн тэргүүн Анатолий Ярочкин яриад «Миний бодоход ийн нөхцөлд ОХУ төдийгүй дэлхийн өөр улс оронд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. Бид янз бүрийн орны ажил нэгт хүмүүстэй ярьсан. Дотоодын аялал жуулчлал өргөжинө гэж бараг бүгд таамнав. Шинжээчдийн дүгнэлтээс харахад ОУ-д 2008 онд 30 сая 300 мянган хүн улс дотроо аялан амрав. Энэ нь 2007 оныхоос 6 хувиар илүү байна гэж Анатолий Ярочкин тэмдэглэв. Энэ онд өсөлт түүнээс илүү их болно гэдэгт Холбооны аялал жуулчлалын агентлагийн тэргүүн итгэж байна. Дотоодын аялал жуулчлалд тулгуурлах явдал аялал жуулчлалын дэд бүтцийг өргөжүүлэх, зочид буудлын аж ахуйг хөгжүүлах, үйлчилгээг сайжруулах үр дүнтэй болно. Эдгээр чиглэлээр багагүй зүйл хийгээд байна гэж Анатолий Ярочкин яриад «600 орчим зочид буудал ба нийт 44 мянган суудал бүхий жуулчдыг байрлуулах байгууламжийг Орост өнгөрсөн онд барьж ашиглалтад оруулсан. Энэ нь сайн үзүүлэлт билээ. Уран барилгын хосгүй арга барилыг хэрэглэн барьсан АБАЛАК хэмээх зугаа-аялал жуулчлалын цогцолборыг Тобольск орчимд ашиглалтад энэ онд оруулна. Түүнийг хуш модоор барьж байна. 2014 оны Олимпийн өвлийн наадмыг хүлээж авах Сочи болон зуны улирал оросын оршин суугчдын уламжлалт ёсоор амардаг өмнөдийн өөр хотуудад аялал жуулчлалын дэд бүтцийг идэвхтэй хөгжүүлнэ. Түүнчлэн Манжерок уулын цанын цогцолборын 1-р ээлжийг Бүг найрамдах Алтай улсад татлага замын 2 дахь ээлжийг Кабардин Балкарын Эльбруст ойрын үед нээх юм. Үүний хамт Анатолий Ярочкин дэлхийн эдийн засгийн хямрал оросын аялал жуулчлалын салбарт зохисгүй нөлөөлөхийг үгүйсгэхгүй байна. Санхүүгийн түвэг бэрхшээлээс болж аялал жуулчлалын агентлдагуудын тоо 11-р сарын сүүлээр багасаж эхлэв. Гэвч мэргэшил муутай агентлагууд үгүй болно. Найдвартай үр ашигтай ажиллаж буй компаниуд хэвээр орших төдийгүй байр сууриа бэхжүүлнэ гэдэгт Оросын холбооны аялал жуулчлалын агентлагийн удирдагч итгэж байна.

<сонсох>