Японы сангийн сайд Сиоити Накагава энэ асуудлыг олон улсын чуулга уулзалт дээр авч үзэх бодолтой байна. Тухайлбал Ромд энэ долоо хоногийн шувтаргаар болох Итали ,Канад, АНУ, Франц, Германи, Япон зэрэг долоон улсын санхүүгийн тусгай газар, банкуудын удирдагчдын зөвлөлгөөн болон Лондонд 4-р сард болох “хорийн” дээд хэмжээний уулзалт тэдгээрийн дотор байна. Одоо далайн чанадад хэлэлцэж буй АНУ-ын эдийн засгийг хямралаас гаргах багц арга хэмжээнд орсон америкийн үйлдвэрлэлийн барааг худалдан авах заалт Токиог түгшүүлэв. Ийн хандлага бол америкийн гаалиар ивээх бодлогын илрэл хэмээн японы үйлдвэр худалдааны бүлгийнхэн үзэж байна. Ийн бодлого өөрсдөд нь шууд аюул учруулсаныг тэд тэмдэглэв. Учир нь электрон, автомашин, хөлөг онгоцны үйлдвэрлэл зэрэг японы эдийн засгийн зонхилох салбар бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргадаг. Эдгээр салбарт чухам ямар саад бэрхшээл тулгарсаныг «НИССАН» авто компанийн байдал харууллаа. «НИССАН» 20 мянган ажилтан буюу бүх ажилтны 8 хувийг цомтгов. Японы сангийн сайд сэтгэл түгшсэнээ америкийн талд мэдээлэв. Үүний хамт тэрээр ДХБ-ын гишүүн бүх улсад хандан экспорт-импортыг либералчлах чиг бодлого баримтлахыг уриалав. Японы сангийн сайд Накагава өнгөрсөн оны 30-ад оны эхээр гаалиар ивээх бодлогыг дэлхий даяар гааруулах уршигтай болсон их уналт гэгчийн үеийн америкийн худалдааны хууль тогтоомжийг заажээ. Өрсөлдөгчийг хохироон америкийн үйлдвэрүүдийн байдлыг сайжруулах гэсэн тооцоо америкийн барааг л худалдаж авах урианы үндэс болсон. Гэвч ийн уриа дэлхийн санхүүгийн хямралаас гарахад тусалж чадахгүй гэж эдийн засгийн дээд сургуулийн профессор Алексей Красавин үзэж байна. Гаалиар ивээх бодлого тур зуурын нааштай дүнтэй болж урьдчилан харах аргагүй урт хугацааны хор холбогдолтой болдог. Эдгээр уршиг үндэсний зах зээл хаагдаж. Дэлхийн худалдааны хөгжлийн нааштай үзүүлэлт улирч өнгөрөх худалдааны дайн гэгчийг дэгдээж мэднэ. Харин АНУ гаалиар ивээх бодлого явуулж буй ганц улс бишээ. Франц Өмнөд Солонгос ба өөр олон орон мөн замаар замнав. Япон ч ажилгүйдлээс сэрэмжлэхийн тулд хилийн чанадад байгаа авто үйлдвэрүүдийнхээ ажиллагааг зогсоож байна. Энэ нь гаалиар ивэх бодлогын бас нэг хэлбэр билээ. Харин ийн арга хэмжээ АНУ-д үйлдвэрлэсэн барааг л худалдан авахыг уриалсан тус улсын ажиллагаатай адил тод томруун биш байна.

<сонсох>