Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн уламжласнаар БНХАУ-ын Төрийн зөвлөл 20 буюу түүнээс илүү олон хүнийг халах шалтгааныг үйлдвэрчний эвлэлийн байгууллага буюу ажилчин албан хаагчдын хуралд тайлбарлахыг үйлдвэрийн газрын удирдагчдаас шаардав. Түүнээс гадна үйлдвэрийн удирдлага олон хүнийг халах төлөвлөгөөгөө төрийн хөдөлмөрийн нөөцийн ба нийгмийн хангамжийн байгуулагуудад мэдүүлэх ёстой. Мөн хятадын засгийн газар нийгмийн хангамжад гаргасан хөрөнгийг өөр зорилгоор хэрэглэх явдалд хатуу хяналт тавих юм. Эдүүгээ түвэг бэрхшээл гарсан нөхцөлд нийгмийн байдал тогтворгүй болохоос сэрэмжилж ийн арга хэмжээ авсан гэж шинжээчид үзэж байна. Хөдөлмөрийн асуудал хямралын үед хамгийн хүнд болохыг хятад хүлээн зөвшөөрч байна. Гадаадын зах зээлд эрэлт буурсан учраас бүтээгдэхүүнээ гадаадад нийлүүлдэг олон үйлдвэр ажлаа зогсоож хөдөлмөрчдөө арга буюу халаж байна. Ийн үйлдвэрийн боловсон хүчний үлэмж хэсэг болсон хөдөөгийн шилжин суугчид төрөлхи нутагтаа арга буюу буцаж байна. Оросын нэрд гарсан улс төр судлаач магадлан шинжлэх хүрээлэнгийн ШУ-ны удирдагч Сергей Шахрай хятадын байдлыг хэрхэн үзэж байна вэ? Хямралтай тэмцэх хятадын туршлагыг Олон улсад хэрэглэж болох уу? Сергей Шахрай ярихдаа «Миний бодоход уг чанар хөгжил Орос Хятад хоёр улсад өөр өөр байна. Иймээс хятадын туршлагыг манайд хэрэглэж болохгүй. Учир нь нефть, хий, төмөрлөг гадаадад нийлүүлэх нь оросын эдийн засагт 70-80 хувь эзлэж байна. Харин хятадын эдийн засаг хэрэглээ ба түүхий эд худалдан авахад тулгуурлаж улс ардын аж ахуйн бараагаа гадаадад нийлүүлж байна. 2-рт хятадын удирдлага хямрал гармагц их хэмжээний хөрөнгийг дотоодын зах зээлийн хөгжилд чиглүүлсэн. Урьд ийн шийдвэр гаргахад бэлэн байсан. Хямрал түүнийг түргэн гаргахыг шаардлаа. Үнэн чанартаа энэ нь Кейнсийн онол юм. Хятад гадаадад зах зээлий нь хүрээ багасмагц дотоодын эрэлтийг урамшуулах замаар хохиролоо нөхөв. Энэ нь маш зөв шийдвэр болсон. Хөдөлмөрийн зах зээлийн тухайд гэвэл байдал зохисгүй байна. Эдүүгээ авч буй арга хэмжээ улс орныхоо байдлыг тогтвортой хэвээр байлгахад маш чухал гэж ОХУ-ын хянан шалгах танхимын системтэй магадлан шинжлэх хүрээлэнгийн ШУ-ны удирдагч Сергей Шахрай үзэж байна.

<сонсох>