Энэ албан ёсны эрхийг бодит агуулгаар баяжуулах нь улсын болон олон нийтийн байгууллагын зорилт билээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев эрхийг хамгаалагч Элла Панфиловтай уулзахдаа мэдэгдсэн байна. Төрийн тэргүүний зарлигаар тэрээр ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх янз бүрийн байгууллагын 36 төлөөлөгч багтдаг хүний эрх болон иргэний нийгмийн байгууллагыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Зөвлөлийг тэргүүлж байгаа билээ. Ерөнхийлөгч Д.Медведев түүний өмнө ерөнхийлөгчийн алба хашиж байсан В.Путины адилаар хүний эрхийг хамгаалах янз бүрийн байгууллагын төлөөлөгч, хүний эрхийн асуудал хариуцсан төлөөлөгч Владимир Лукинтай тогтмол уулздаг болохыг тэмдэглэх хэрэгтэй. Кремль Орос улсад хүний эрх, эрх чөлөөг байнгын хяналтанд байлгадаг гэж зоригтой хэлэх байна. Хамгийн сайн хаан ч тэр Орос улсын бурхан хүртэл мартсан газар, Москвагийн нэг дүүрэгт эрхээ хамгаалах нөхцлийг хянаж чадахгүй. Үүнд тогтсон уламжлал хэрэгтэй. Хүмүүсийг бага балчираас нь төрийн машины дарамт, төр засгаас үл эмээж, эрхийнхээ төлөө тэмцэж сургах хэрэгтэй. Харин ЗХУ-д 80 жилийн турш иргэний нийгмийг няц дарсныг ерөнхийлөгч Д.Медведевийн хүлээн зөвшөөрсөн юм. Улс оронд боловсрол, эмнэлгийн үйлчилгээг үнэгүй хүртэж, хүүхдийн цэцэрлэг, ясли мөн үнэгүй байсан. Гэсэн ч, үг хэлэх эрх чөлөө, шашин шүтэх, ахиж дэвших, гадаадад зорчих эрхгүй байсан. Одоо бид зах зээлийн эдийн засгийн нөхцөлд оршин сууж байна. Хүмүүс мөнгө тоолж сурж байгаа ч, хүний эрхийн байдалд онцгой анхаарал хандуулах болсон. Орос улсын бүх бүс нутагт хүний эрхийг хамгаалах хуурамч бус бодитой олон арван байгууллага, албан ёсны омбудсменүүд энэ салбарын бүх зөрчлийг тэмдэглэж, хүний эрхийн зөрчлийг арилгахад хүн амд тусалж байна. Хэрэв танд Орос улсад хүний эрхийн байдал сайн байгаа гэж хэн нэг нь хэлбэл гарцаагүй худал хэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Хорих байгууллага, арми, цагдаагийн ажилтнууд, мөн нийгмийн амьдралын бусад салбарт хүний эрхийг зөрчиж байгаа тухай хэвлэл, радио, телевизээр тогтмол дамжуулж байгаа. Бусад орны адилаар шүүх систем төгс бус байна. Одоо Кремль эсвэл коммунист түшмэд урьдын адил утас цохиж шүүх системийг удирдахаа больсон. Ардчилсан Орос улс өнгөрсөн 18 жилд тоталитаризмаас ангижирч, иргэний төгс нийгэм байгуулах боломжгүй. Гэхдээ энэ салбарт багагүй амжилт гаргасан. Орос улсын иргэд эрх чөлөөний амтыг мэдэрч, өөрийн эрхэм чанар, эрхээ хамгаалах боломжтой болсон тул үүнээс хэзээ ч татгалзахгүй. Энэ нь далайн чанад дахь ямар нэг ахад бус хүмүүст өөрсдөд нь хэрэгтэй.

<сонсох>