АНУ-ын засаг захиргаа Тегерантай яриа хэлэлцээний ширээний ард нүүр тулан суух стратегийг боловсруулна гэдэгт найдаж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Бараг Обама даваа гаригт мэдэгдсэнээс хойш бусад нааштай дохио цуварлаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ийм дохио өглөө. АНУ, Иран улс хоёр тал харилцан ойлголцох хэмжээнд яриа хэлэлцээ хийхийг тэрээр үгүйсгэсэнгүй. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад бас дохио өглөө. Тэрээр мягмар гаригт лалын хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Тегеранд болсон олон нийтийг хамарсан жагсаал цуглаанд оролцогчдод хандан хэлэхдээ, тэгш эрх, харилцан хүндэтгэсний үндсэн дээр Иран АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж хэлсэн юм. Тус хоёр улс 30 жилийн турш шууд харилцаагүй байсныг харгалзавал одоо энэ ер бус байдлыг даван туулах асуудал урган гарч байна гэж Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Людмила Кулагина үзэж байна. «Шинэ засаг захиргаа эмхэлэн байгуулагдсанаар АНУ болон Ираны харилцааг шинэ тавцанд гаргаж байна гэж хэлж болно. Иран-америкийн харилцаа мухардалд орсон нь гарцаагүй. Хоёр тал тодорхой буулт хийх шаардлагатай болох нь эргэлзээгүй. Энэ тохиолдолд мэдээж хэрэг Ираны цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд АНУ хэрхэн хандах нь чухал юм гэж Л.Кулагина хэллээ. Америкийн өмнөх засаг захиргаа цэргийн чиглэл болгох хандлагатай байсан Ираны цөмийн хөтөлбөр нь Вашингтон, Тегераны харилцаанд гол саад болж байна. АНУ тус бүс нутагт цэргээ оруулж, Ойрх Дорнодыг хянах далд санааг Иран үндсэндээ хүлээн зөвшөөрөх аргагүй билээ. Талуудад солбилцлын цэг бий. Бүс нутгийн бусад орон тэр дундаа Ираны оролцоогүй Иракийн байдлыг зохицуулах аргагүй гэж АНУ ойлгож байгаа. Афганистаны харилцааны тухайд мөн үүнийг хэлж болно. Иран энэ хоёр улстай өргөн уудам нутгаар хиллэдэг. Тус улс Афганистан, Иракт дорвитой нөлөөтэй тухайд ярих ч хэрэггүй. Америк-ираны харилцаа хэвийн болсноор энэ “халуун цэгт” Тегераны зуучлагчийн болон энхийг сахиулах хүчин чадалд дэмжлэг болно. Бүх Ойрх Дорнодын байдалд үр ашигтай нөлөөлнө. Энэ нөхцөлд сүүлийн жилүүдэд бүс нутгийн хямарлыг шийдэх тул Вашингтон, Тегераныг шууд яриа хэлэлцээ хийхийг оросын дипломат алба нэг бус удаа хэлж байсан.

<сонсох>