Орос улс үнэлгээндээ дотоодын зах зээлийн онцлогийг илүү бүрэн харгалзах чадалтай дотоодын хүчирхэг үнэлгээний агентлагууд байгуулах сонирхолтой байна гэж Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин хэллээ. Орос улсыг олон улсын санхүүгийн төв болгох зорилтоос гадна энэ чухал зорилт байна. Санхүүжилтын гадаад эх үүсвэрээс хамааралтай байдал, оросын санхүүгийн зах зээлийг хөндсөн шийдвэрийг голдуу Орос улсын хилийн цаана гаргаж байгаа нь хэр таагүй болохыг санхүүгийн хямарал харууллаа. Үнэлгээтэй холбоотой байдал олон талаар ижилхэн байна. Бусад улсын эдийн засагт тулгуурласан олон улсын үнэлгээний агентлагуудаас оросын бизнес хамааралтай болох нь харагдлаа. Компани, арилжааны банк, бүс нутгийн хөрөнгө оруулалтыг хэр татах ньл үнэлгээ тэр дундаа зээлийн үнэлгээнээс их хамаардаг. Дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Александр Дынкин ярихдаа: «Дэлхийд үнэлгээний 4 монополь агентлаг байна. Эдгээр нь бүгд америкийнх байна. Тэгэхлээр өрсөлдөөний орчин байхгүй гэсэн үг юм» гэлээ. Одоо байгаа цөөн агентлагуудыг орлох агентлаг байх ёстой гэсэн нэг санаатай дүгнэлт хийхэд хүрч байна. Дорвитой шалтгааны улмаас үүнийг хийх шаардлагатай. Үнэлгээний тэргүүлэх агентлагууд тодорхой хэмжээгээр бусдыг итгэлийг алдсан гэж Москвагийн “Сколково” удирдлагын сургуулийн шинжээч Александр Мансилья-Круз үзэж байна. «Зонхилж байгаа агентлагуудын эзэлсэн зах зээл өнөөгийн байдлаар хангалттай эмзэг байна. Тэд санхүүгийн хямарлын дүнг үнэлгээнд тусгаж чадаагүй тул эргэлзээ төрүүлэх болсон. Энэ бүхэн үнэлгээний системийн эмзэг байдлыг харуулсан. Үл итгэх, эрсдлийн хангалттай оновчтой үнэлээгүйн улмаас бүгд хохирч, ялагдаж байгааг бид харж байна. Тэгэхлээр эрсдлийг үнэлэх хуучин систем найдваргүй байна» гэж А.Мансилья-Круз хэллээ. Шинэ агентлагууд хөгжиж байгаа зах зээлийн онцлог болон өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг харгалзсан, өнөөгийн нөхцөлд дээд зэргээр нийцсэн эрсдлийг үнэлэх аргачлал боловсруулж чадах эсэхээс их зүйл хамаарна. Орос улсын Сангийн яам ойрын үед үнэлгээний агентлагуудад итгэмжлэх олгох бүрэн эрхтэй болох бөгөөд эдгээр байгууллагын жагсаалтыг гаргана. Итгэмжлэх нь агентлагийн ажлын чанарыг улс орон хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ. Энэ нь хөрөнгө оруулагчдад илүү найдвартай чиглүүлэгч болно.

<сонсох>