Дэлхийд өөр ийм цуглуулга алга. Музей оросын ба гадаадын оршин суугчдын сонирхолыг татаж байна. Хүмүүс энд оросын аж ахуйн баялаг түүх, адууны баримал, зургуудтай танилцаж, гайхамшигт амьтны гунхсан төрхийг бишрэн хардаг. Оросын нэрд гарсан адуу өсгөгч Яков Бутовичийн цуглуулга музейн суурь болсон. Тэрээр Москвагаас 200 км зайтай орших Тула мужийн Прилеп дэх адууны аж ахуйдаа дан адуун сэдэвтэй үзэсгэлэн байгуулжээ. Яков Бутовичийн адууны аж ахуйн оросын нэрд гарсан зураачдын зурсан шилдэг хатирч морины зургууд цуглуулагад нь зонхилдог. Бутович адууны зураг, барималыг худалдан авахад бараг бүх хөрөнгөө зарцуулсан. Прилепэд Бутовичийн цуглуулсан бүх 1200 үзмэрийг Москвад 1928 онд шилжүүлжээ. Тэдгээр нийслэлийн морин тойруулгын дэргэдэх адууны музейн цөм болов. Эдүүгээ музей адууны 3000 гаруй зураг, баримал ба өөр үзмэртэй. Энэ нь адууг дүрсэлсэн дэлхийн хамгийн том цуглуулга билээ. Манай танхимуудад эдгээр бүтээлийг адууны үүлдэрийг харгалзан байрлуулсан гэж музейн ажилтан Юлия Кузнецова хэлээд «Янз бүрийн үүлдэр тухайлбал хатирч морины танхим байгаа. Зай бага учраас ихэнхи бүтээлийг агуулахад хадгалж байна. Эдгээр нь 18-р зууны сүүлч ба 19,20-р зуунуудад хамрагдах оросын ба гадаадын нэрд гарсан зураачдын бүтээл билээ» гэлээ. Кузнецова цааш нь ярихдаа дэлхийд нэрд гарсан зураач Серов, Врубель, Поленов, Суриков, Верещагин нарын зурсан адууны зургууд агуулахад байгаа. Эдүүгээ музей Тимирязевын нэрэмжит Москвагийн хөдөө аж ахуйн академийн адуун факультетийн оюутнуудын хувьд нэг ёсны гэр голомт болсон. Музейг тус академид 1940 онд шилжүүлжээ. Музейн үзмэр оюутнуудын хувьд урлагийн бүтээл төдийгүй адууны янз бүрийн үүлдэрийг танин мэдэхэд туслах сургалтын маш сайн материал болсон. Түүнээс гадна тэд музейн баялаг номын сангийн адууны сэдэвт 12 мянга гаруй хэвлэлийг хэрэглэх боломжтой. 16-р зууны үеэс өнөө үе хүртэлх ном зохиол энд байгаа. Оросын нэг ёсны аварга амжилт тогтоосон азарганы гэрэл зургууд зөвхөн манай музейд байна гэж Юлия Кузнецова хэлээд «Орловын хатирч ба орловын унах морины үүлдэрийг бий болгоход их үүрэг гүйцэтгэсэн арабын нэрд гарсан азарганы гэрэл зураг майнайд л байдаг. Нэгэн хатирч морины гэрэл зураг байна. Тэр ХХ зууны 90-д онд 1600 метрийн зайг 1 минут 57 секундэд хатиран давж, аварга амжилт тогтоов. Харин энэ үүлдэрийн морь энэ зайг 2 минут 10 секундэд давдаг. Адууны музей баялаг цуглуулгаа дэлхийн янз бүрийн оронд үзүүлдэг.

<сонсох>