Энэ төв дэлхийн хөрөнгө оруулагчид ба санхүүгийн бүлгийнхний анхаарлыг татах ёстой. Гадаадын санхүүжүүлэлтийн эх сурвалжаас шалтгаалах явдлаас ангижрах нь чухлыг сүүлийн үед санхүүгийн хүрээнд болсон явдал харуулж байна гэж засгийн газрын тэргүүн Владимир Путин дүгнэв. Оросын санхүүгийн зах зээлд хамаатай үндсэн шийдвэрийг оросын эдийн засаг, үйлдвэрийн газруудын бодит байдалтай бараг холбоогүй шалгуураар гол төлөв ОХУ-ын чанадад гаргаж байна. «Чухамхуу Орос улсын компаниуд зохих хэмжээний хөрөнгө оруулж, иргэд өөрөддөө ашигтайгаар, хөрөнгөө найдвартай хадгалах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Засгийн газрын төлөвлөгөөгөөр олон улсын санхүүгийн төвийг 5 жилийн дотор байгуулна. 2010 он хүртэл үргэлжлэх эхний үед үндэсний хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, зөвлөлтөөс хойшхи орон зай дахь бүс нутгийн санхүүгийн дэд бүтцэд нэгтгэнэ. 2010 оноос 2012 он хүртэл үргэлжлэх 2 дахь үед олон улсын хэмжээнд өрсөлдөх дээд зэргийн чадвартай болж, оросын санхүүгийн зах зээлийг евразийн орон зайны зонхилох төвийн нэгний хувьд төлөвшүүлнэ. Эхний үед биржийн байгууллагыг санхүүжүүлэх, татвар ногдуулах, үнэт цаастай хийх ажлыг оновчтой болгох гол гол хуулийг аль болох түргэн батална. Үүнд оросын рублийг бүс нутгийн нөөц валютын статустай болгох нь нэн чухал. Ерөнхий сайд Владимир Путин засгийн газрын гишүүдэд хандан хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудтай төлбөр тооцоо хийхэд оросын үндэсний валютыг хэрэглэхийг уриалав. «Орос ба хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын хоршоолол дэлхийн эдийн засагт урьд үзэгдээгүй түвшинд гарсан. Эд бүхэн болон манай улс орнуудын эрчим хүч, тээвэр, төмөр замын систем үнэн чанартаа нэг дэглэмээр ажиллаж байгааг харгалзавал оросын рублээр тооцоо хийхэд шилжих бодит боломж бий. Энэ нь оросын эдийн засагт ч, ТУХН-ийн бидний түншүүдэд ч ашиг тустай гэж Владимир Путин хэллээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиулина олон улсын төвийг байгуулах төлөвлөгөө өөрчлөгдөхийг тэмдэглээд дэлхийн эдийн засгийн шинэ загвар ямар болохыг хэн ч мэдэхгүй байна гэлээ. «Хямралаас хойшхи олон улсын санхүүгийн систем одоогоор тодорхой биш байна. Түүнийг дөнгөж боловсруулж эхэлсэн. Эд бүхэн 5 жилээр тооцолсон бидний үйл ажиллагаанд засвар оруулна. Гэвч үндэс тавигч хууль дүрэм түүний дотор татвар ногдуулах хуулийг ойрын үед баталж, юуны түрүүнд урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг урамшуулах хэрэгтэй» гэж сайд Набиулина хэллээ. Засгийн газрын төлөвлөснөөр оросын нэгэн бирж худалдааны эргэлт, үнэт цаасны хэр хэмжээгээр дэлхийн 12 биржийн нэг болох ёстой. Түүнчлэн гадаадын үнэт цаас 2012 он гэхэд биржийн эргэлтэд бараг 10 хувь эзэлнэ.

<сонсох>