Чухамхүү энэ онгоц энэтхэгийн засгийн газраас зарласан тус улсад 120 гаруй сөнөөгч онгоцыг нийлүүлэхийн төлөө тендерт оролцоно. Зэр зэвсэг байлдааны техникийн зах зээлд нэрд гарсан «Локхид  Мартин» «Боинг» «Дассо» шведын СААБ зэрэг нэгдлууд тендерт оролцох юм. Гэвч оросын сөнөөгч онгоц нислэг, техникийн тодорхойлтоороо түрүүлэх сайн боломжтой байна гэж «Рособоронэкспорт» компанийн төлөөлөгч Вячеслав Давиденко тэмдэглээд «МИГ 35 цаг уур нь өвөрмөц бус нутагт ашиглахад тараах шинж чанартай. Оросын онгоц онцгой технологийн ачаар маш нарийн манёврлах боломжтой байна.Эдгээр шинж чанар нь агаарын байлдаанд дайснаас давуутай болгож байна. Сөнөөгч онгоцны үйлдвэрлэлд их хэмжээний композит материалыг хэрэглэжээ. Энэ нь онгоцыг дайсны радарт «баригдахаас» хамгаалж байна. Урьдын ийм ангилалын онгоцыг бодоход байлдааны ачаалал нь хоёр дахин их байна.Мөн түлшийн нөөцийг нэмэгдүүлсэн гэв.Бангалорын үзэсгэлэн дээр МИГ 35-ны тухай мэдээлэл, дүрс бичлэгтэй танилцаж төдийгөй түүнийг жинхэнэ байдлаар нь нүүдээрээ хараж болно. Оросын сөнөөгч онгоцууд энэтхэгийн огторгуйд агаарын гайхамшигт акробатикийн арга маягийг үзүүлнэ. «Агаар Энэтхэг 2009» бол Банголорт болох агаар сансрын аж үйлдвэрийн 7 дахь үзлэг билээ. Дэлхийн түүний дотор оросын нэрд гарсан нисэх онгоц үйлдвэрлэх пуусууд бүтэгдэхүүнээ энд үзүүлэхийг хичээдэг. Дэлхийн 35 улс энэ оны үзэсгэлэнд оролцоно.

<сонсох>