5 тэрбум долларын зэр зэвсэг Тайваньд худалдах гэсэн вашингтоны төлөвлөгөөг Хятадын талаас эсэргүүцэн яриа хэлцээг тасалдуулан зогсоосон билээ. АНУ-ын ерөнхийлөгч солигдсон ч Хятад дээд хэмжээнд цэргийн хэлхээ холбоог сэргээх замаар ямар ч алхам хийсэнгүй гэж адмирал Китинг тэмдэглэлээ. Тус улсын байр суурь огт өөрчлөгдөхгүй байна гэж тэрээр хэллээ. Ноён Китинг ажил ихтэй хүн. Дэлхийд юу болж байгааг мэдэх завгүй байх бололтой гэж манай тоймч үзэж байна. Харин туслахууд нь БНХАУ-ын Төрийн зөвлеөлийн ерөнхий сайд Вань Зябаогийн БНХАУ,АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулан бүр өнгөрсөн сард нийтлүүлсэн өгүүллэгийг Китингад үзүүлэх боломжтой байгаа биз. Хятад олон улсын ба АНУ-ын дотоодын байдлын өөрчлөлтөөс үл шалтгаалан хятад-америкийн харилцааг хөгжүүлэх бодлого байнга явуулна гэж Вэн Зябао бичжээ. Тэрээр хоёр талын харилцааг ерөнхийд нь нааштай үнэлсэн боловч харилцааг олон жилийн турш хүндрүүлж ирсэн хүрц асуудлуудыг хөндөв. Энэ нь юуны түрүүнд цэргийн салбар дахь Тайваны талаархи америкийн байр сууринд хамаатай. АНУ-аас их хэмжээний байлдааны хэрэгсэл зэр зэвсгийг Тайваньд худалдаж байгааг Бээжин дотоодын хэрэгт нь хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон хэрэг хэмээн зүй ёсоор үзэж байна. Тайвань бол БНХАУ-ын салшгүй нэг хэсэг гэдгийг АНУ америк-хятадын гурван албан мэдээнд хүлээн зөвшөөрсөн . Тэгвэл ямар учраас арлыг зэвсэглэсээр байна вэ? Шаардлагатай үед Тайбэйд аль болохоор туслана гэжээ. Бүх асуудлыг хөндлөнгөөс оролцолгүй шийдвэрлэвэл зохино гэж өгүүлэгт тэмдэглэжээ. АНУ нэг Хятад улс орших бодлогыг нарийн чанд даган мөрдөж Тайваны тусгаар тогтнол гэгчийг эсэргүүцэх ёстой гэж заасан байна. Хятад үндэсний аюулгүй байдлаа хангахад гойд анхаарал тавьж байгаагийн шалтгааныг заах шаардлагагүй биз. «Военно-промышленный курьер» сонины газрын эрхлэгч Игорь Коротченко ОДХ радиод өгсөн ярилцлагдаа Хятад эдийн засгийн сур хүч нь нэмэгдэх тусам цэргийн сур хүчээ зузаатгана. Тус улс цэргийн боломжоо байнга өргөжүүлж байна. Энэ нь зуй ёсны үзэгдэл билээ. АНУ-аас Хятадын талаар хоёр нуурт бодлого явуулж хятадын хилд ойрхон Төв Азид гаднаас зэвсэглэж буй дээрмийн янз бүрийн бүлгийн өдөн хатгалга үргэлжилж байгааг үүнтэй холбогдуулан дурдая. Иймээс Хятад вашингтоны бодлого шудрага бүс байгааг харгалзан цэргийн яриа хэлцээг яаран сэргээхгүй байна. Энэ нь гол шалтгаан гэдгийг ноён Китингэд анхааруулмаар байна.

<сонсох>