Foto http://www.region.uzЭдийн засгийн нэгдсэн орон зайг төлөвшүүлэх нөхцөлд гаалийн холбоог байгуулах нь түүний нэн чухал зорилт юм. Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Таир Мансуров Москвад байгууллагынхаа дээд хэмжээний уулзалтыг дүгнэж ийм мэдэгдлээ. Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн хүрээнд болж байгаа интеграцийн үйл явц дэлхийн эдийн засгийн хямралын нөхцөлд илүү чухал болсон. Байгууллагын гишүүн Орос, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан улсууд дэлхийн санхүү-эдийн засгийн хямралын үршгийг аль болохоор зөөлрүүлэх асуудлаар байр сууриа уялдуулан зохицуулж байгаа нь тохиолдлын хэрэг бишээ. Армени, Молдави, Украин зэрэг ажиглагч орнуудын төлөөлөгчидтэй зөвлөлдөж байна. Тухайлбал зөвлөлтөөс хойшхи орон зайд бараа, капитал, үйлчилгээний чөлөөт хөдөлгөөний замд гарсан бүх саад тотгорыг арилгах гаалийн холбоог байгуулахыг бүгд сонирхож байна. Энэ ЕХ-ны эдийн засгийн хүрээтэй тэнцэх нийтин зах зээлийг төлөвшүүлэхэд туслана.Эхлээд Орос, Белорус, Казахстан улсууд барааны хөдөлгөөнд дотоодын хилээ энэ оныг дуустал харилцан нээх юм. Хожим байгууллагын бусад гишүүн мөн арга хэмжээ авна.ЕЭЗХН-ийн орнуудын интеграцийн үе шат ЕХ төлөвшсэн үеийнхтэй адилхан байна. Харин ЕХ энэ замыг хэдэн арван жилийн дотор туулсан бол 2000 онд байгуулагдсан Евразийн хамтын нийгэмлэг тус үйл явцыг маш их эрчимжүүлж байна гэж байгууллагын е.н.б. дарга Таир Мансуров хэлээд «ЕХ эхлээд нүүрс,гангийг нэгтгэж дараа нь чөлөөт худалдааны бүс, гаалийн холбоог байгуулж,хожим нийтийн зах зээлийг бий болгов. Эдүүгээ евразийн хамтын нийгэмлэг мөн адил замаар замнаж, гаалийн холбоо байгуулж стандартыг үв тэгш болгож гишүүн орнуудын эдийн засгийн хөгжилд туслаж байна. Мэдээжээр өнөө үеийн байдал өөр байна.Дэлхийн санхүүгийн хямралын нөхцөлд дээрх үйл явц явагдаж байна. Хямралтай тэмцэх гишүүн орнуудын сан болон дээд зэргийн технологийн төвитйг байгуулах шийдвэр евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн эдийн засгийн их боломжийг тусган харуулж байна. Байгуулагын хүрээнд ажиллах хямралтай тэмцэх сан хямралд нэрвэгдсэн гишүүн орнуудад санхүүгийн шуурхай дэмжлэг хамтран үзүүлэхэд туслана. Москвад евразийн хамтын нийгэмлэгээс гаргасан тогтворжуулах санг байгуулах шийдвэр нэн чухал байна. Сан 10 тэрбум долларын хөрөнгөтэй.Эдгээр хөрөнгө мөнгийг улс дундын хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлэх нь интеграци хямралаас аврахыг нотлон харуулж байна.

<сонсох>