ОХУ-ын ерөнхийлөгчийн 2002 оны 10-р сарын 31-ий зарлигаар Орос улсын Гадаад хэргийн яамны 200 жилийн ойг тэмдэглэх үед 2-р сарын 10-ны өдрийг мэргэжлийн баяр буюу дипломат ажилтны өдөр болгожээ. Орос улсын гадаад бодлогын анхны яам болох “Посольский приказ”-ын тухай 1549 оны энэ өдөр анх дурдсан билээ. Өнөөдөр Орос улс эдийн засаг, зэвсэг хураах, хямарлыг зохицуулах зэрэг дэлхийн бүх үйл явцад идэвхтэй нөлөөлж байна. Эх орны дипломат алба ОХУ-ын гадаад улс төрийн ажиллагааны үр нөлөөтэй хэрэгсэл болж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа дурдсан юм. «Манай гадаад бодлогын яам өнөө үед оросын төр засгийг бэхжүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгт тулгарсан тулгамдсан асуудлыг шийдэхэд тус болж байна. Бид олон чиглэлээр дорвитой үр дүнд хүрсэн. Орос улс зэвсэг хураах, эдийн засаг зэрэг бүх үйл явцад нөлөөлж буй томоохон хүчин зүйл болохоо дэлхийн дахинаа харуулсан. Цаг уур эсвэл үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх дэлхийг хамарсан сорил, мөргөлдөөнийг зохицуулахад бид дорвитой нөлөөлж байна. Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн жил санаачилсан Европын аюулгүй байдлын тухай гэрээний санаа олон улсын харилцаанд хэр гүн нэвтэрснийг бид харж байна. Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхенд болж өнгөрсөн бага хуралд өрнөдийн түншүүдийн хэлж байгаа үгний өнгө аяс эрс өөрчлөгджээ. Энэ бүхэн олон улсын уур амьсгал нааштайгаар өөрчлөгдөхөд нөлөөлж байна» гэж С.Рябков хэллээ. Бүс нутагт бүхэлдээ тэр дундаа Ойрх Дорнодод зөрчил мөргөлдөөн хурцдаж, дэлхийн хямаралтай холбоотой асуулыг үл харгалзан олон улсын хэмжээнд хамтран ажиллах шинэ боломж нээгдсэн гэж Рябкова ярьж байна. Палестины нутаг дэвсгэрийн мөргөлдөөнийг зохицуулах, дээрэмтэй тэмцэхэд улс орнуудын үр нөлөөтэй хамтран ажилласан нь үлгэр дууриалал болж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн харилцан хамаарал, эв нэгдлийг үндэс болгосон Орос улсын гадаад бодлогыг Гадаад хэргийн яам цаашид идэвхтэй хэрэгжүүлэх бодолтой байгааг Сергей Рябков тэмдэглэв.

<сонсох>