Цөмийн зэвсгийг хураах, хамтарсан хүчээр цөмийн зэвсэг, материалыг үл дэлгэрүүлэх дэглэмийг хамтын хүчээр бэхжүүлэхэд Орос, АНУ манлайлах үүрэг гүйцэтгэхийг уриалж байна. Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд анх удаа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч өөрийн санаачилгаар энэ чухал салбарт Орос улстай хамтран ажиллах шаардлагатай байгаагаа хэлсэн нь сэтгүүлчдийн чихний хажуугаар өнгөрсөнгүй. Ойрх Дорнодод цөмийн зэвсэгтэй улс байгаа эсэх асуултанд тэрээр хариулахдаа ийнхүү мэдэгдэв. Барак Обама энэ асуултанд шууд хариулахаас зайлсхийж, Тегерантай тогтоосон харилцаанд харилцан бие биенээ хүндэтгэж, ахиц дэвшил гаргах боломжтой болохыг тэр хожим мэдэгдсэн. АНУ Ирантай үр бүтээлтэй, шууд яриа хэлэлцээ эхлэхийг хүсч байгаа тухай тэр нэмж хэлэв. Орос улс болон бусад улс Вашингтонд энэ тухай эртнээс уриалсаар байгаа билээ. Зарим санал зөрөлдөөнийг эс тооцвол Умард Солонгосын болон Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаар Москва, Вашингтон бүхэлдээ хамтран ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. АНУ-ын шинэ засаг захиргаа цөмийн зэвсэг үл дэлгэрүүлж, хураах салбарт идэвхтэй байр суурь эзлэх бодолтой байгааг Орос улс гарцаагүй ойлгож байна. Москва стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай хуулиар үүрэг хүлээх шинэ гэрээ байгуулахыг аль эртнээс Вашингтонд уриалж байсан билээ. Стратегийн давшилтын зэвсэг-1 гэрээний үйлчлэх хугацаа энэ оны 12-р сард дуусах байсан ч, Жорж Бушийн баг ийм алхам хийхээс татгалзсан юм. Орос улсын засгийн газрын дэд сайд Сергей Иванов Мюнхенд болсон олон улсын бага хурлын үеэр мэдэгдэхдээ, АНУ хэлэлцээрийн ширээнд суух эсэхээс бүх зүйл шалтгаална гэсэн юм. Хэрэв Вашингтон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудалд үнэхээр дорвитой хандаж байгаа бол, Орос улс болон бусад орны жишгээр цөмийн зэвсгийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээг гарцаагүй батална. Тэгсэн тохиолдолд Америк цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг сахин биелүүлэхийг бусад орноос зохих ёсоор шаардах эрхтэй болно. Энэ хэлэлцүүлгийн хүрээнд Вашингтон сансрын уудмыг үл цэрэгжүүлэх, үндэсний нутаг дэвсгэрээс гадна стратегийн пуужин байрлуулахыг хориглох тухай Москвагийн саналаас татгалзахад төвөгтэй болно. Тэгэхлээр америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн гурав дахь бүрэлдэхүүн хэсгийг Европт байрлуулах асуудлаар Орос улстай тохиролцох шаарлагатай. Пентагоны энэ төлөвлөгөөгөөр дэлхий орчмын орон зайд цөмийн зэвсэг байрлуулахаар тусгасан юм. Барак Обамын анхны хэвлэлийн бага хурал орос-америкийн харилцааг өөдрөгөөр харж байгаа хүмүүийн байр суурийг улам батжууллаа. Орос улс харилцан ашиг сонирхолыг төлөөлсөн бүх салбарт АНУ-тай үр бүтээлтэй, тэгш эрхийн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгааг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон ерөнхий сайд В.Путин нар нэг бус удаа мэдэгдсэн билээ.

<сонсох>