Орос улсын засгийн газар нийгмийн үүргээ биелүүлнэ. Дэлхийн санхүүгийн хямарал үргэлжилсэн тохиолдолд нөөц эх үүсвэрээ хэмнэж, үр ашигтай зарцуулж, үнэ өсөхөөс сэргийлэх нь төр засгийн үүрэг юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай Кремльд болсон эдийн засгийн асуудлаарх зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. Эдийн засгийн хямарал оргилдоо хүрээгүй байна. Шинжээчдийн үнэлгээ, бусад орны удирдагчид энэ тухай ярьж байна гэж Д.Медведев зөвлөлгөөний үеэр тэмдэглэллээ. Тэрхэлэхдээ: «Дэлхийн эдийн засаг 2010 он хүртэл сэргэх тухай бараг ганц ч таамаг алга. Ирэх жил байдал улам хүнд байна гэж олонх шинжээч, мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс манай бараа бүтээгдэхүүний гадаад эрэлт жинтэй өсөхгүй бөгөөд капиталын урсгал бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй. Энэ тохиолдолд хэрэгжүүлж буй алхамаа дахин нэг өөрчлөх ёстой» гэлээ. Энэ нөхцөлд засгийн газар хямарлын үр дагаврыг арилгахад бүхнийг хийх ёстой гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Орос улс ийм нөөцтэй. «Үндсэн тэргүүн зорилт урьдын адил хэвээр үлдсэн. Дэлхийн эдийн засагт хямарал үргэлжилсэн тохиолдолд шаардлагатай бүх нөөцийг хямагдаж, үнэ өсөхөөс сэргийлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах хэрэгтэй. Бидэнд муугүй нөөц бий. Тухайлбал Нөөцийн санд 5 триллион орчим рубль, Үндэсний сайн сайхан байдлын санд 3 триллион рублийн нөөц байгаа. Бид энэ жил зардал ихтэй зээл авалгүй төсвийн зардал хэсгийг хангах боломжтой» гэж Д.Медведев хэллээ. Засгийн газар сүүлийн жилүүдэд улс орны нийгэм-эдийн засгийн байдалд долоо хоног тутмын мониторинг хийж байна. Засгийн газрын сайд нарт энэ практикаа үргэлжлүүлэхийг санал болгосон. Д.Медведев санхүүгийн нөөцийн сэдвийг дахин хөндөхдөө, Үндэсний сайн сайхан байдлын сан тэтгэврийн системийн тогтвортой байдлыг дэмжих зориулалттай юм. Тэтгэврийн системийн тогтвортой байдлыг дээд зэргээр хадгалахын тулд энэ сангийн хөрөнгийг удирдах ёстой. Байдал хүнд байгааг үл харгалзан засгийн газар цаашид тэр дундаа энэ жил тэтгэврийн хэмжээг нэмэхээс татгалзахгүй. Засгийн газрын тэргүүн В.Путин, ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Нарышкин, Төв банкны тэргүүн Сергей Игнатьев, Засгийн газрын сайд, дэд сайд нар төрийн тэргүүний зөвлөлгөөнд оролцов.

<сонсох>