Орлуулах эрчим хүчний ганц ч эх үүсвэр ойрын ирээдүйд нефть, хийг орлохгүй. Одоохондоо нүүрс ус төрөгч дэлхийн эдийн засгийн хурдтай өсөлтийг хангана гэж Орос улсын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Оросын дуу хоолой” радиод өгсөн жич ярилцлагадаа дурдав.
Нүүрс ус төрөгчийг орлуулах эх үүсвэрийг эртнээс эрэлхийлж байгаа. Украин, Орос улсын хооронд нэгдүгээр сард хийн маргаан дэгдэхэд, Европын орнууд нүүрс ус төрөгчийн эх үүсвэрээр дахин гачигдасан. Эрчим хүчний шинэ эх үүсвэр боловсруулах асуудлыг сүүлийн жилүүдэд илүү идэвхтэй хэлэлцэж байгаа ч, одоохондоо өрнөдийн орнууд оросын нефть, хийн бүтээгдэхүүнээс татгалзах аргагүй гэж Дмитрий Песков ярив.
Орос улс болон хэд хэдэн орон эрчим хүчний орлуулах эх үүсвэрийг боловсруулахыг оролдож байна. Гэсэн ч, ойрын ирээдүйд хий, нефтээс өөр эрчим хүчийг орлуулах ганц ч эх үүсвэр эдийн засгийн хурдтай өсөлтийг хангаагүй. Нүүрс ус төрөгчийн үнэ буурч байгаа хямарлын үед санхүүгийн нөөц дутагдалтай байгаа тул эрчим хүчний орлуулах эх үүсвэрийг боловсруулах ажил сунчирч байна. Эрчим хүчний уламжлалт эх үүсвэрийн үнэ өсч эхлэх, эдийн засгийн өсөлтийн хурд нэмэгдэж эхэлсэн тохиолдолд улс орнууд орлуулах эх үүсвэрийг хөгжүүлэхэд хөрөнгө зарна.
Эрчим хүчний түүхий эдийн үнэ унасан нь дэлхийн хямарлын нөхцөлд нүүрс ус төрөгч үйлдвэрлэгч орнуудад хүнд байна. Нефть, хий экспортлогч бусад орон тухайлбал ОПЕК-ийн гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь үүссэн нөхцөл байдлаас гарах нэг чиглэл юм гэж Орос улсын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга үзэж байна.
Орос улс болон ОПЕК-ийн хамтын ажиллагаа үргэлжилж байна. Хамтын ажиллагааны янз бүрийн чиглэлийг хэлэлцэж байна. Орос улс болон ОПЕК-ийн гишүүн орнууд нефтийн үнийг зохих түвшин хүргэхэд бэлэн байна. Бид энэ чиглэлд шаардлагатай арга хэмжээ авахад бэлэн байна. ОПЕК хий нийлүүлэх тухайд сайд нар хэдэн сарын өмнө Москвад энэ асуудлаар зөвлөлгөөн хийсэн юм. ОПЕК монополь байгууллага биш юм. Тус байгууллага янз бүрийн зарчимд тулгуурладаг. Байгалийн хий үйлдвэрлэгч, нийлүүлэгч орнууд цаашид түүхий эдийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хангаж, эрэлтийг өндөр түвшинд барихад шаардлагатай арга хэмжээг байнга хэлэлцдэг юм. Ажлын энэ уялдаа нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр болно.
Үүнтэй холбоотойгоор Европын Холбоотой Эрчим хүчний хартид гарын үсэг зурах Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийгн санаачилга их чухал юм. Энэ баримт бичиг Европын хэрэглэгчдэд эрчим хүчний аюулгүй байдлын баталгаа болно. Мөн энэ баримт бичигт нүүрс ус төрөгчийн түүхий эд үйлдвэрлэгчдэд тодорхой баталгааг агуулж байх ёстой гэж Дмитрий Песков тэмдэглэв.

<сонсох>