Foto http://new.hist.asu.ruМанай сурвалжлагч Ольга Иванова Алтай болон Ховдын Улсын их сургуулийн орос-монголын хамтарсан археологийн судалгааны экспидицийн оросын хэсгийн дарга, түүхийн ухааны доктор Алексей Тишкинтэй хийсэн ярилцлагын үргэлжлэлийг сонсоно уу.
Асуулт: Судалгааны хамтарсан баг Бугатын үзүүр газрыг судалсан байна. Тэнд сонирхолтой ямар зүйл олдсон бэ?
А.Тишкин: «Энэ объект нүүдэлчдийн үйл хэрэг, чулуун зэвсгийн үетэй холбоотой. Тэнд хэрэгсүүр буюу асар том булш байдаг. Булш бүрийг тойруулан хүрээ татаж, дотор нь нарны гэрэл тусах сул шороо асгасан байна. Ийм булшийн дэргэд “бугын чулуу” эртний хөшөө байдаг жамтай. Бугатын үзүүр газар нь Буянт голын дэвсгийн суурь болдог өргөн уудан орон зай юм. Тэнд хэд хэдэн объект илрүүлсэн. Ховдод чулуун зэвсгийн үеийн хэд хэдэн бууц илрүүлсэн. Тэндээс олдсон багц зэвсэг нь эртний үед /палеолит/, мөсдөлтийн дараах хожуу үед хамаарна. Бугатын үзүүрт байгаа дараагийн бүлэг объект нь нүүдэлчдийн үйл хэрэгт хамаатай юм. Хэрэгсүүрээс гадна түрэг хашлага, тахилга, оршуулгын эд зүйл байсан. Эцсийн дүнд бид археологийн 5 хөшөө дурсгалыг тогтоож, газар зүйн зүг чигийг тодорхойлж, дүрслэн бичсэн. Тухайлбал тахилгыг судалсан. Археологичид тэнд юу ч байхгүй гэж үздэг тул малтахыг боддоггүй. Гэтэл тийм биш юм. Бидний судалсан обьект бүрээс шатаасан яс, нүүрс, түүдэгийн багахан ул мөр илэрсэн. Нүүдэлчид энэ байгууламжид тахил өргөж байсныг гэрчилж байна. Бугатын үзүүр нутагт хэд хэдэн тахилга, дотроо багана бүхий 5 хашлагыг судалсан”.
Асулт: Та бүхэн малтлагаас гадна ямар ажил хийсэн бэ?
А.Тишкин: “Бид малтлага хийхээс гадна судалж буй бүх эд зүйл, олдворын дүр төрхийг бүрэн сэргээн засварладаг. Бугатын үзүүр нутагт археологийн обьект судалж, дараагийн судалгаа хийх талбайг бэлтгэдэг. Малтлагаар илрүүлсэн бүх обьектыг “музейн” урьдын төрхтэй болгосон. Эрдэмтэн, жуулчин, манай экспидицид дадлага хийж байгаа Ховдын улсын их сургуулийн оюутан, сурагчид сэргээн засварласан хөшөө дурсгалыг их сонирхож байна. Бид монголын ажил нэгт нөхөдтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Хамтарсан ажилд Улаанбаатар хотын эрдэмтэн Эрдэнэбаатар оролцсон. Тэрээр экспидицийн монголын хэсгийг ахалж байсан юм. Мөн Алтай болон Ховдын их сургуулийн аспирант, магистрийн зэрэг хамгаалахаар сурч байгаа хүмүүс малтлага хийхэд хувь нэмэр оруулсан. 2008 оны хээрийн судалгааны явцад хийсэн археологийн олдворыг боловсруулж, дүрслэн бичиж, зургийг нь зурж, гэрэл зургийг Ховдын улсын их сургуулийн музейд өгсөн. Музейд цөөн олдворыг хадгална. Яваандаа бид археологийн бие даасан үзмэрийн танхим байгуулахад тусална”.
Асуулт: Та энэ жил малтлагаа үргэлжлүүлэх үү?
А.Тишкин: “Оросын хүмүүнлэгийн сангийн санхүүжилтээс бүх зүйл хамаарна. Баруун Монгол гар хүрээгүй газар нутаг тул мэдээж хэрэг археологийн судалгаа хийхээр төлөвлөж байна. Миний хэлээгүй бас нэг зүйл байна. Монголын археологийн хөшөө дурсгалыг улсын тооллогод оруулах явдал юм. Бид бусад эрдэмтэдтэй хамтран эдгээр обьектыг илрүүлж, зураг авах хэрэгсэл, Жи-Пи-Эс навигатор, бусад аргаар зохих түвшинд тодорхойлоход тусалж байна. Санхүүгийн дэмжлэгээс үл хамааран Ховд аймгийн археологийн газрын зураг бүтээх нь манай ажлын нэг чиглэл юм. Баруун Монголд илрүүлсэн хөшөө дурсгалыг дэлхийн өвд тооцовол их чухал билээ. Ер бусын обьектыг илрүүлснээр угсаатны зүйн асуудлыг шийдэнэ. Төв Ази төдийгүй Сибирийн өмнөд хэсэг, еворпын зарим орны олон ард түмний гарал үүслийг тогтооно”.
Ассулт: Та энэ боломжийг ашиглаад анд нөхөддөө юу дамжуулах вэ?
А.Тишкин: “Би монголын анд нөхөддөө тэр дунаа Ховдын улсын их сургуулийн удирдлагад талархал илэрхийлмээр байна. Бидний хийсэн ажил бидний хамтын бүтээл, археологос гадна бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хамтарсан хөтөлбөрийн үр шим юм. Бид энэ ажилд физикч, химич, түүхч, угсаатны зүйн мэргэжилтнийг татан оролцуулах боломжтой. Тусалсан энгийн иргэд, судлаач, оюутнууд бидний ажилд сайхан сэтгэлээр хандаж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Үүнээс гадна Ховдын их сургуулийн оюутнуудыг археологийн чиглэлээр бэлтгэхээр төлөвлөж байна. Манай Барнаулын их сургууль ийм бололцоотой. Харилцан ашигтай энэ хамтын ажиллагаа ихээхэн ач тустай гэж би бодож байна”.

<сонсох>