Олон улсын валютын сангаас дэлхийн хөгжингүй 20 улсын шинжээчдийн хуралдаанд бэлтгэсэн магадлан шинжлэсэн санамж бичигт ийн үнэлгээ өгсөн байна. ОУВС-аас 1-р сарын сүүлээр нийтлүүлсэн үнэлгээ,таамаглаа энэ бичигт давтсан байна. Оросын ДНБ энэ онд 0,7 хувиар багасана. Харин ирэх онд 1,3 хувиар нэмэгдэх нь их наймын шилдэг үзүүлэлт болно. ОУВС өөрийнхөө арга зүйгээр тооцолсноор ОУ-д инфляц аажмаар багасаж энэ онд 12,6, ирэх онд 10,9 хувь болно. Оросын үзүүлэлт хөгжингүй хорины дотор хамгийн өндөр үзүүлэлт болохоос гадна энэ нь дэлхийн ерөнхий хандлагад нийцэж байна. Энэ удаагийн хямрал ОУ-ыг бусад орны нэгэн адил хамрасан нь мэдээжийн хэрэг. Тухайлбал нефть ба өөр төрлийн түүхий эдийн үнэ эрс унасан явдал тун зохисгүй нөлөөлөв. Түүнээс гадна оросын эдийн засагт гаднаас оруулах капиталын хэмжээ багасав. Ийм нөхцөлд Москва нөөцлөсөн хөрөнгөө байдлыг хэвийн болгоход зөв зарцуулсан гэж ОУВС-ийн шинжээчид үзэж байна. Түүнчлэн мэргэжилтнүүд дотоодын хэрэглээний эрэлтийг дэмжих,эдийн засгийн санхуугийн ачаалалыг багасгахад чиглэгдсэн оросын эрх баригчдын бодлогыг өндөр үнэлж байна. Гэвч засгийн газраас ийм бодлого тэр даруй явуулаагүйг эдийн засгийн дэд сайд асан Андрей Шаронов манай радиостанцад өгсөн ярилцлагдаа тэмдэглээд «Хямрал дөнгөж гарсан үед засгийн газар хямралын хүрээг ч,түүнтэй тэмцэх өөрийн боломжийг ч зохих ёсоор ухамсарлаагүй байсан. Алт валютын нөөц болон төсвийн орлого зарлагаас хэтрэх явдал бүх асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцээтэй мэт тэр үед санагдлаа. Харин хямрал гүнзгийрэх тусам түүнтэй тэмцэх боломж тийм их биш байгааг ойлгосон. Иймээс засгийн газар бодлогодоо засвар оруулав. Энэ арга хэмжээ нь илүү ухаалаг болж урт хугацааны хөтөлбөр боллоо. Үүний ачаар хямралын зохисгүй нөлөөг зөөлрүүлж амжсан гэж Оросын ерөнхий сайд Владимир Путин засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдаан дээр тэмдэглэн хэллээ. Эдийн засгийн үйл ажиллагаанд хамрагдагсад болон жирийн иргэдэд энэ байдалд аажмаар дасах боломж олгов. Түүнээс гадна рублийн ханш эрс буурахаас сэрэмжлэх, хямралаас болж их хохирол хүлээсэн эдийн засгийн тулгуур салбар, бүс нутагт дэмжлэг үзүүлэх зорилгоор бүхнийг хийлээ.

<сонсох>