Гадаадын түншүүд оросын стратегийн ач холбогдол бүхий компаниудын багц хувьцааг худалдан авах 45 мэдүүлгийг гадаадын хөрөнгө оруулалтад хяналт тавих засгийн газрын комисст сүүлийн үед ирүүлжээ. Эдүгээ засгийн газрын комиссын гишүүд саналуудыг авч үзэн хэлэлцэж байна. Оросын зах зээлд гарах этгээдүүд пуужин-сансрын салбар,байгалийн нөөц эзэмших ,тээврийн салбарт хөрөнгө оруулахыг сонирхож байна. Бүх мэдүүлгийг нарийн судлаж,шудрага хөрөнгө оруулагчдад ажлын тохилог таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж Оросын засгийн газрын тэргүүн Владимир Путин хэлээд «Хямралаас хойшхи хөгжил,сэргэлтийн үед хөрөнгө оруулах нөөцийн төлөө өрсөлдөөн ширүүсэхийг ойлгох хэрэгтэй. Бид манай эдийн засагт хөрөнгө оруулалтыг урагш ахиулахын тулд дээд зэргийн таатай нөхцөлийг бий болгох дээр идэвхтэй ажиллах зорилттой гэлээ. Харин сайтар бодож дүгнэж цэгнэсэн ажиллагаа явуулна. Эдийн засгийн үйл ажиллагааны зарим этгээд хуулийг даган мөрдөхгүй байх боломж өгөх нөхцөлийг үгүй болгох нь зайлшгүй чухал гэж Владимир Путин хэллээ. Гадаадын капиталыг оросын стратегийн ач холбогдолтой үйлдвэрт оруулах тухай хуульд засвар оруулах хэрэгтэй. Гадаадын компаниудыг оросын зах зээлд үр ашигтай ажиллуулахын тулд шийдвэр гаргах журмыг хялбарчлах нь шудрага хөрөнгө оруулагчдад тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй.

<сонсох>