АНУ-ын шинэ засаг захиргаа ерөнхийлөгч Жорж Буш тэргүүтэй өмнөх засгийн газрыг бодвол Орос улстай илүү үр бүтээлтэй харилцаа тогтоох бодолтой байна. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Вашингтонд сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. Орос-америкийн харилцаа сонирхолтой, үүрэг амлалттай үед байна. Москва, Вашингтон хоёр талаас нааштай мэдэгдэл хийсээр байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Хиллари Клинтон нар өчигдөр утсаар ярилаа. Тэд  Москва, Вашингтоны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг нааштай зохицуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Афганистаны байдлыг зохицуулах зэргийг багтаасан олон улсын тавцанд хамтран ажиллах, стратегийн болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг уг төлөвлөгөөнд багтаах ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Цагаан ордонд ирсэнтэй нь холбогдуулан Барак Обамад баяр хүргэж байсныг бид санаж байгаа. Хоёр орны Гадаад хэргийн сайд нар утсаар ярихдаа орос-америкийн харилцааг үндсээр нь нааштай өөрчлөхөө мэдэгдэв. Библид дурдсанчлан эхлээд үг байсан. Хэлж ярисан бол ажил хэрэг болох ёстой. Тиймээс талуудын нааштай байр суурийн талаарх мэдэгдлийг ахам алхамаар тодорхой агуулгаар баяжуулах нь чухал юм. Орос-америкийн харилцааны хэлэлцэх хэргийн шинэ төлөвлөгөө боловсруулах шаардлагатай талаар хүмүүс ярьж байна. Москва шинэ санаа хэрэгжүүлэхэд бэлэн байна. Гэхдээ Орос, АНУ хэлэлцэх хэргийн хуучин төлөвлөгөөг устгаагүй болохыг мартаж болохгүй. Энэ жил үйлчлэх хугацаа нь дуусч байгаа СДЗ-1 цөмийн зэвсгийг хорогдуулах тухай хуулиар үүрэг хүлээх шинэ гэрээ боловсруулах арга хэмжээг нэн шаардлагатай байна. Кремлийн энэ байр суурийг АНУ-ын өнөөгийн удирдлага сайшааж байгаа нь сайн хэрэг. Энэ арга хэмжээг хойшлуулах, мөн Европт дэлхийг хамарсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулахыг Орос улс эрс эсэргүүцэж байна. Энэ системийг европт байрлуулбал үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Орос улс үзэж байна. Ерөнхийлөгч Обама энэ төсөлд аядуу хандаж байгаа нь энэ асуудлар харилцан тохиролцоонд хүрч болно гэх өөдрөг бодол төрж байна. Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээ, цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээг АНУ батлахад ямар нэг саад байхгүй гэж хэлэх байна. 1974 оноос үйлчилж байгаа Жексон –Вэникийн АНУ-ын хуулинд оруулсан өөрчлөлтийг цуцалбал хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэх өргөн боломж бий болно. Товчдоо орос-америкийн харилцааг өндөр түвшинд гаргах боломж нээлттэй байна. Хамгийн гол нь үүнийг ухаалаг, удаашруулалгүй ашиглах хэрэгтэй.

<сонсох>