Германы холбооны газрын Баварийн нийслэлд аюулгүй байдлын асуудлаарх гурван өдрийн олон улсын бага хурал өнөөдөр нээгдэж байна. Энд урьд өмнөхөөс олон удирдагч оролцоно. Энэ удаа 45 дахь удаагийн бага хурал болж байна. 1962 онд анх болсон бага хурлаар аюулгүй байдлын асуудал, Европ, АНУ-ын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх сэдвийг хэлэлцэж байсан юм. Энэ форумын ач холбогдол 2007 онд оргилд хүрч, В.Путин үг хэлсэн юм. Тэрээр өрнөдийг шинэ “хүйтэн дайн” эхэллээ хэмээн олон хүнд ойлгогдож байгаа нэг туйлт ертөнцийг баримталж байна хэмээн хатуу шүүмжлсэн юм. Орос, Европын Холбоо, АНУ болон Герман улсын харилцаа оросын тал санаагаа тойруулах бус юу хэрэгтэй, чухал болохыг нээлттэй хэлэх хэмжээнд хөгжсөн гэж Тэр үед оросын цэргийн яамыг тэргүүлж байсан, одоогийн засгийн газрын дэд сайд Сергей Иванов үүнтэй холбогдуулан тэмдэглэсэн юм. Өнөөгийн уулзалтад оросын төлөөлөгчдийг Сергей Иванов тэргүүлж байна. Терроризмтай тэмцэх, Афганистаны байдлыг төвшитгөх, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэг асуудалд Орос, АНУ-ын байр суурь ижил байгааг тэрээр өчигдөр Мюнхенд болсон уулзалтын үеэр мэдэгдэв. Өрнөд, Орос улсын харилцан ойлголцох шинэ суурийг хайх хэрэгцээ урьд өмнөхөөс илүү байна гэж энэ удаагийн бага хурлыг тэргүүлж байгаа, Германы нэрд гарсан дипломатч Вольфганг Ишингер хэлжээ. «Энэ бага хурлаар албан ёсны илтгэлтэй танилцаж, албан бус нөхцөлд ярилцах боломжтой. Энэ бүхэн бие биедээ итгэх итгэлийг бэхжүүлэхэд тустай тул их чухал юм. Бие биедээ итгэсэн харилцаа урт хугацааны харилцааны үндэс билээ» гэлээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Европын аюулгүй байдлын бүтцийг эргэн харах, энэ салбарт бүх талыг хамарсан шинэ гэрээ байгуулах санаачилга гаргасан билээ. Мюнхенд болж буй хэлэлцүүлгийн гол сэдвийн нэг нь энэ байна. Хоёрдугаар сарын 7-нд болон бүгд хурал дэлхийд Орос улсын гүйцэтгэх үүрэг, олон талт шинэ орон зай сэдвээр болно. Тухайлбал “НАТО, Орос улс, нефть, хий болон Ойрх Дорнод. Европын аюулгүй байдлын ирээдүй” сэдвээр болно. Афганистан, Балканы хойг, Кавказын байдал, дэлхийн хямарал, дэлхийн сорилууд зэрэг бусад сэдвийг хэлэлцэнэ. Европын эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх сонирхолтой хэлэлцүүлэг болно. Саяхан Украинтай хийн асуудлаар маргаан дэгдсэн нь энэ салбарт байдал хэр тогтворгүй байгааг харууллаа хэмээн Вольфганг Ишингер үзэж байна. Тэр хэлэхдээ: «Хэрэглэгч орнуудаас гадна нефть, хий нийлүүлдэг, мөн эрчим хүчний нөөц дамжуулдаг улсууд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх нь бидэнд чухал байна». Бага хуралд 50 орны төр, засгийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын удирдагч зэрэг 300 гаруй хүн оролцож байна. Тухайлбал Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози, Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден, олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Мухаммед Аль-Барадэй нар оролцож байна.

<сонсох>