Засгийн газар хямарлын эсрэг арга хэмжээ авсны дүнд Орос улс “цочирлоос”  зайлсхийж чадлаа. Ерөнхий сайд В.Путин пүрэв гаригт засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр үг хэлэхдээ ийнхүү мэдэгдсэн юм. Энэ хуралдаанаар санхүүгийн салбар, үндэсний эдийн засгийн бие даасан салбарын байдлыг эрүүлжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. В.Путин тэмдэглэхдээ: «Бид татварыг бууруулж, үндэсний валютын бусад валюттай харьцах ханш хэт унахаас сэргийлж, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч бүх этгээд, иргэдэд үүссэн нөхцөл байдалд зохицох боломж олгосон. Хямаралд хамгийн их өртсөн эдийн засгийн бодит салбарыг дэмжсэн. Тэнд хэрэгжүүлж байгаа хөдөө аж ахуй, өргөн хүрээтэй арга хэмжээг дурдахад хангалттай. Орон сууцны барьцаат зээлээ төлж хүчрэхгүй байгаа, эсвэл ажлаас халагдсан иргэдэд туслах хөтөлбөр хэрэгжиж байна. Хүн амын хадгаламж өсч, аж ахуйн нэгжид олгож байгаа зээлийн нааштай хандлага энэ бүхнийг гэрчилж байна. Зээлийн өсөлтийн хурд хараахан хангалттай биш байна. Энэ илэрхий зүйлийг шууд хэлэх хэрэгтэй. Гэхдээ зээлийг бүхэлд нь сэргээсэн» гэж оросын ерөнхий сайд тэмдэглэв. Төр засаг ихэнх банкийн капиталд шууд орохгүй гэж Орос улсын ерөнхий сайд батлав. Богино хугацаанд шаардлагагүй, урт хугацаатай олгож байгаа зээлийн дүнд зөвхөн хоёр дахь шатны капиталд төрийн эзэмших хувь хэмжээ нэмэгдэнэ. Орос улсын засгийн газар пүрэв гаригийн хуралдаанд чухал шийдвэр гаргалаа. Москва хотод олон улсын бүс нутгийн санхүүгийн төв байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, үзэл баримтлалыг бүхэлд нь сайшаажээ. Шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ 5 жил болно. Гэхдээ үндсэн дүрэм, татварын хуулийг ойрын үед батлах ёстой.

<сонсох>