Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага /ХАБГБ/-ын орнууд Шуурхай хариу үйлдэл үзүүлэх хамтын хүчин /ШХҮҮХХ/ байгуулахаар тохиролцов. Орос, Белорус, Армени, Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргиз улсын ерөнхийлөгч нар оролцсон Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит бус хурлын үр дүн ийм байв. Казахстанд өнгөрсөн оны 12-р сард болсон Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын албан бус дээд хэмжээний уулзалтын үеэр энэ хүчнийг байгуулах асуудал урган гарч байсан юм. Тэр үед Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев олон улсын терроризмтай тэмцэх тусгай ажиллагаа явуулах, тус байгууллагын гишүүн орнуудад болзошгүй цэргийн түрэмгийллийг таслан зогсооход шинэ механизм бүрдүүлэх санал гаргасан юм. Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын гишүүн орнууд Кавказын мөргөлдөөний улмаас цэргийн шинэ нэгдлийг яаралтай байгуулсан нь нууц биш билээ. Ерөнхийлөгч Д.Медведев цохилт өгөх бүлэглэл байгуулах тухайд ярихдаа “дангаараа дэлхийн нэгдсэн журмыг байгуулах үүрэг хүлээсэн хүлээсэн ямар нэг орон зонхилох, мөн зөрчил мөргөлдөөн үл гаргуулах, олон улсын хууль эрхэнд тулгуурласан шинэ бүтэц байгуулах талаар” өнөөдөр бүгд бодох шаардлагатай байна гэж тохиолдлоор хэлсэн юм биш ээ. Санал болгож байгаа Хамтын хүчин Орос улсын нутаг дэвсгэрт байнга байрлах онцлогтой гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько өчигдөр Москвад мэдэгдсэн юм. Энэ хүчний цэргүүд онц байдлын үр дагаврыг арилгах, мансууруулах бодисын наймаа, улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хэт даврах болон олон улсын терроризмтай тэмцэх тусгай ажиллагаа явуулахад оролцоно. Шуурхай хариу үйлдэл үзүүлэх хамтын хүчний бүрэлдэхүүнд ХАБГБ-ын гишүүн орны цэргийн хэсэг, шуурхай анги нэгтгэлүүд багтана. Энэ хүчний цэргийн олонх нь Орос, Казахстаны цэрэг байна. Ийм механизм байгуулснаар Афганистанаас нүүрлэж байгаа террорист аюул заналын түвшинг бууруулахаас гадна ХАБГБ болон Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж шинжээчид тэмдэглэж байна. Энэ хоёр байгууллагыг нэгтгэх тухай эртнээс ярьж байгаа билээ. ХАБГБ-ын албан ёсны төлөөлөгч Виталий Струговец “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа, Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн дараагийн хурал 6-р сард болох бөгөөд уулзалтаар хамгаалалтын шинэ механизм байгуулах тодорхой алхамыг хэлэлцэх бүрэн магадлалтай. «Ерөнхийлөгч нар өнөөдөр ШХҮҮХХ байгуулах шаардлагатай талаар улс төрийн шийдвэр гаргалаа. Энэ хүчний бүрэлдэхүүнд цэргийн бүрэлдэхүүнээс гадна Дотоод хэргийн яам, хууль бус цагаачлал, мансууруулах бодисын наймаанд хяналт тавих алба зэрэг тусгай зориулалттай газар, яамны анги нэгтгэл багтана. Ерөнхийлөгч нар ХАБГБ-ын нарийн бичгийн дарга нарын газар, ХАБГБ-ын нэгдсэн штабт энэ хүчнийг байгуулах хууль эрхийн баримт бичгийг бэлтгэх үүрэг ногдуулжээ. Үүнийг 3 сарын дотор байгуулна» гэж Виталий Струговец хэллээ. ШХҮҮХХ-ийг байгуулахын зэрэгцээ хуралдаанд оролцогчид ХАБГБ-ын 2009 оны төсөв, байгууллагын ерөнхий нарийн бичгийн тухай, одоогийн нарийн бичгийн дарга Николай Бордюжийн бүрэн эрхийн хугацааг 3 жилээр сунгажээ.

<сонсох>