Иран “Омид” /”Найдвар”/ үндэсний анхны хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд орууллаа. 2-р сарын 10-нд тэмдэглэх лалын хувьсгалын 30 жилийн ойд зориулж энэ хиймэл дагуулыг хөөргөжээ. Ийнхүү хиймэл дагуул хөөргөснөөр Тегеран дэлхийн гүрний клубт элсэх дорвитой өргөдөл гаргав. Ираныг дэлхийн гүрэн болгон хувиргахад энэ үйл явдлыг үнэлэх хэрэгтэй гэж лалын бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Ираны парламент буюу меджлист хэлсэн үгэндээ шууд илэрхийлсэн юм. Сансарт аппаратаа хөөргөнө гэдэг гайхалтай хэрэг. Ямар ч тохиолдолд шинжлэх ухаан-техникийн асар боломж, ираны удирдлагын хэтийн санааг илтгэж байна. Энэ бүхэн дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшээж байна. Үндэсний сансар, цөмийн хөтөлбөр нь ямар ч тусгаар улсын салшгүй эрх гэдэгт хэн ч маргахгүй. Энэтхэг, Пакистан, Япон, Хятад улс сансар болон цөмийн гүрэн болсонд хэн ч эгдүүцээгүй. Гэхдээ эдгээр орон энэ клубын бусад гишүүнтэй маргаантай асуудалгүй бөгөөд хамгийн гол нь Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай хамтран ажиллаж байна. Цөмийн болон пуужингийн хөтөлбөр энхийн зориулалттай болох тухай мэдэгдлийн цаана үй олноор хөнөөх зэвсэг бүтээх оролдлого нуугдаж байгаа бол үл дэлгэрүүлэх дэглэмд заналхийлж байгаа хэрэг. МАГАТЭ Иранд олон асуулт тавих хүсэлтэй бөгөөд дэлхийн ойролцоох тойрог замд өөрийн хиймэл дагуулаа гаргасан нь давхар технологитой эсэх асуудал урган гарч байна. Ирээдүйд цөмийн зэвсэг, түүнийг хүргэх чадалтай болно. Энэ нөхцөлд дэлхийн нийгэмлэг Ираныг дипломат яриа хэлэлцээ хийхийг дорвитой шаардах хэрэгтэй. Тегеран ярвигтай түнш, тус улсын геополитикийн байршил нь жинтэй арга хэрэгсэл ашиглахыг шаардаж байна. Улс төр судлаач Сергей Ознобищев “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа үүнд анхаарал хандуулав. «Хамгийн гол нь Ирантай яриа хэлэлцээг эхлүүлэх хэрэгтэй. Мэдээж хэрэг Ираны улс төрчид хэт зорилгодоо хөтлөгдөн зөвшөөрсөн хязгаарыг үе үе давж байна. Ираны статусыг бүс нутгийн гүрний хувьд бэхжүүлэх зорилт тавьж байна. АНУ-ын империализмын эсрэг зогссон лалын асар том ертөнцөд Иран манлайлахыг эрмэлзэж байна. Хиймэл дагуул хөөргөснөөр түгшүүртэй байдал үүсгэж, яриа хэлэлцээ хийх олон улсын хүч чармайлтыг идэвхжүүлэхэд түлхэц болж байна. Үүнийг идэвхжүүлэх бус хамтран хийх хэрэгтэй» гэж С.Ознобищев хэллээ. Тегераны цөмийн хөтөлбөр энхийн зориулалттай гэх ганц тунхаглал хангалтгүй. Тус улс дэлхийн “муу муухайн үүр уурхайн” үүрэг гүйцэтгэх бус үнэхээр дэлхийн гүрний клубт оролцох бодолтой бол ямар нэг болзол тавилгүй олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах хүслээ тодорхойлох ёстой.

<сонсох>