Хятадын хувьд дэлхийн эдийн засгийн хямарлын үндсэн үр дагаврыг яривал, шинжээчид нийгмийн тогтвортой байдалд ноцтой заналхийлж болох өсөн нэмэгдэж байгаа ажилгүйдлийн хэмжээг тэргүүн зэрэгт тавьжээ. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарт дэлгэрэнгүйг өгүүлнэ. Хятадын коммунист намын Төв хорооны дээгүүр албан тушаалтан Чэнь Сивэнь им тоо баримт иш татав. Хятад улсад эдийн засгийн хямарлын улмаас хөдөө орон нутгаас цагаачилсан 20 сая орчим хүн ажилгүй болжээ. Сүүлийн үеийн социологийн судалгаанд хөдөлмөрийн зах зээлийн ноцтой байдлын тухай дурджээ. Эдгээрийн нэг нь хотод ажиллаж хөдөлмөрлөж байгаа цагаач иргэдийн 15 хувь нь төрсөн нутагтаа буцахаас аргагүй болжээ. Үүнээс үүдэн төр засаг хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шидэх нэмэлт арга хэмжээ авахад хүрч байна. Санхүүгийн хямарал өдөр ирэх тусам хот, тосгоны далд ажилгүйдлийг улам ихэсгэж байна. Үүний улмаас гэмт хэрэг, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэх зэрэг нийгмийн ноцтой үр дагаврын талаар хятадын бүс нутгийн хэвлэлээс унших боломжтой. Ийм нөхцөл байдлын шалтгаан нь юу вэ? Үүнд хямарал буруутай юу? Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Зүүн Ази болон ШХАБ-ын асуудал эрхэлсэн төвийн Хятадын асуудал эрхэлсэн оросын шинжээч Александр Лукиныг бид энэ асуултанд хариулахыг хүссэн юм. «1978 оноос эхтэй шинэчлэлийн дүнд нэлээд амжилттай хэрэгжиж, өсч байгаа Хятадын эдийн засгийн загвар нь экспортын салбарыг түшиглэсэн билээ. Эхлээд тусгай дараа нь эрэг орчмын бүс нутагт эхэлсэн. Дотоодын хямд ажиллах хүчин тэр дундаа тосгоны цагаач иргэдийн хүчийг ашиглаж эдийн засаг нь хөгжиж байна. Одоо энэ цагаач иргэд ажилгүй болсон тул тосгондоо буцахаас аргагүй болжээ. Тэнд мөн ажлын байр байхгүй. Эцсийн дүндээ эдийн засгийн загварт тэнцвэргүй байдлын бэрхшээл байгаа юм».гэж А. Лукин хэллээ.         Өнөөгийн дэлхийн санхүүгийн хямарал Хятадад эхлээгүй, Хятад улсад бэрхшээлтэй асуудал үүсээгүй гэж оросын хятад судлаач Александр Лукин ярьж байна. АНУ, Европын Холбооны улсууд, Хятад улсад тэр дундаа эрэг орчмын хөгжингүй нутагт эрэлт нэлээд унаж, үйлдвэр хаагдаж, ажилгүйдэл их байна. Засгийн газар үндсэндээ энэ асуудлыг мэдэж байгаа бөгөөд үүнийг хагас кейнсийн арга замаар шийдэхийг оролдож байна. Дотоодын эрэлтийг нэмэгдүүлсний дүнд зам, янз бүрийн олон нутийн ажил гүйцэтгэх бодолтой байна. Орос улсын эрдэмтэн Александр Лукины үзэж байгаагаар БНХАУ-ын засгийн газар нэгдүгээрт 8 хувьтай байгаа ДНБ-ийн өсөлтийн хурдыг хамгийн өндөр түвшинд хадгалах эрс арга хэмжээ авахад бэлэн байна. Хоёрдугаарт боломжоороо нийгмийн тайван байдлыг хадгалж, хамгийн бага хор хохирлоор хямарлаас гарах явдал юм. Үүний тулд БНХАУ-ын Төрийн Зөвлөл эдийн засгийг дэмжих шинэ багц арга хэмжээ бэлтгэж байна. Үүний тулд нутгийн өмнөд хэсгийн гол усыг цэвэр усаар онцгой гачигдаж байгаа хойд хэсэгт салаалуулах өргөн хүрээтэй дэд бүтцийн төсөл эрчимтэй хэрэгжүүлэх гэж байна. Хятад улсад тулгарч байгаа ажилгүйдэлтэй холбоотой хурцадмал асуудлыг энэ төслөөр шийдэнэ. Хөгжлийг тэнцвэржүүлэх асуудлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс эдгээр асуудлыг хасахгүй. Тухайлбал экологийн сүйрэлд хүргэх аюултай тул гол салаалуулах төслийг экологичид эрс шүүмжилж байна. Хятад улсын засгийн газарт тулгарч байгаа хүнд зорилтын нэг нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаад зогсохгүй эдийн засаг болон нийгмийн хөгжлийн илүү тэнцвэртэй загварт шилжих хэрэгтэй гэж олон шинжээч үзэж байна.

<сонсох>