Орос, Белорус улс дэлхийн хямарлын үр дагаврыг даван туулах хамтрсан арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Хоёр орны ерөнхийлөгч Д.Медведев, Александр Лукашенко нарын оролцсон Холбооны улсуудын Төрийн дээд зөвлөлийн хурлын төгсгөлд мягмар гаригт Оросын нийслэлд уг баримт бичигт гарын үсэг зурав. Хямарлын эсрэг төлөвлөгөөг нэг жилд тооцсон байгаа. Оросын рублийг Холбооны улсуудын нэгдсэн валют болгох тодорхой арга хэмжээг энэ баримт бичгийн нэг зүйлд заажээ. Үүний тулд Москва нэмж 100 тэрбум хүртлэх рублийн зээл олгоход бэлэн байна. Орос улсын Сангийн сайд Алексей Кудрины хэлснээр Минск энэ мөнгийг Холбооны улсуудын нэгдсэн валютаар Москватай төлбөр тооцоо хийхэд ашиглана. Агаарын орон зайд гадаад хилийг хамтран хамгаалах, агаарын довтолгооноос хамгаалах бүс нутгийн нэгдсэн систем байгуулах гэрээ байгуулсан нь хуралдааны гол үр дүн байлаа. Энэ гэрээ Орос-белорусын цэрэг-техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дорвитой алхам болсон гэж Кремль үзэж байна. Гэрээ хоёр орны батлан хамгаалах чадварыг илт нэмэгдүүлнэ гэж ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. «Манай хамтын ажиллагааны цэрэг улс төрийн бүрэлдэхүүн хэсгийг бэхжүүлсэн тэмдэглэлт үйл явдал нь пуужингийн довтолгооноос хамгаалах бүс нутгийн нэгдсэн систем байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Бид хангалттай олон жилийн дараа энэ зорилтод хүрсэн. Ажил дууссан бөгөөд энэ баримт бичгийг бэлтгэхэд оролцосн ажил нэгт бүх хүнд би талархал илэрхийлмээр байна. Энэ баримт бичгийг хэрэгжүүлснээр Орос, Белорусын батлан хамгаалах чадварыг илт нэмэгдүүлнэ» гэж Д.Медведев хэллээ. Төрийн Зөвлөлийн хуралдаанд Орос, Белорусын иргэдэд тэгш эрх олгох гэрээг батлах тухай жуух бичгийг солилцсон байна. Холбооны улсуудын нутаг дэвсгэрт оршин суух газраа сонгох зэрэг эрх багтаж байна. Белоруст нефть, байгалийн хий нийлүүлэх, дамжуулах зэрэг түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг хуралдаанаар хэлэлцэнэ. Үүнээс гадна ерөнхийлөгч нар Орос улс баруун хөршдөө атомын шинэ цахилгаан станц барихад нь туслахаар тохиролцсон байна. Гродненск мужид тус бүр нэг мянган мегаваттын хүчтэй хоёр блок бүхий атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Барилгын ажил энэ оны төгсгөлд эхлэх бөгөөд эхний блокийг 2016 онд ашиглалтад өгнө.

<сонсох>