Орос улсад Монголоос мах экспортлоход мал эмнэлгийн саад тотгорыг авсан тохиолдолд энэ тус болно. Орос улсын хүнсний зах зээл ойрын хэдэн жил махаар хомсдоно гэж ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн сайд Алексей Гордеев нэгдүгээр сарын адагт Эрхүү хотод болсон “Хүнс хөдөө аж ахуйн салбарт Орос, Монгол улс хамтран ажиллах ирээдүй” сэдэвт дугуй ширээний уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Мах импортоор тэр дундаа Монголоос авч, энэ хомсдлыг арилгана. Монгол улсын дотоодын махны хэрэгцээ жилд 7 сая толгой мал байдаг. Тус улс 2008 онд 42 сая гаруй толгой малтай болсон байна. Тиймээс Монгол улс мах болон малын гаралтай бүтээгдэхүүний томоохон экспортлогч болох боломжтой гэж Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр тэр үед мэдэгдсэн юм. Монгол Улс мал эмнэлгийн хаалттай бүст оршиж байгаа учраас гадаад зах зээлд мах нийлүүлэхэд саадтай байна гэж Монгол Улсын Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. “Зөвхөн эрүүл мал, мах нийлүүлэх ёстой” гэж тэр тэмдэглэсэн юм. Түүний хэлснээр орос, монгол улсын малын эмнэлгийн албад “хүнсний дотоод, гадаад зах зээлийн аюулгүй байдлыг хангах”, түүнийг олон улсын стандартад нийцүүлэхийг баталсан урт хугацааны хөтөлбөр боловсруулах шаардлагатай байна. “Бүс нутгийн махны хэрэгцээг хангаж, Монгол улсаас нийлүүлэх үхрийн махны хэмжээг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай байна” гэж Эрхүү мужийн дарга Игорь Есиповский монголын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн юм. Хөрш Буриадын бүгд найрамдах улс монголоос нийлүүлэх махыг дамжуулах сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл тус бүгд найрамдах улс Монгол Улстай хиллэдэг тул малыг “амьд жингээр” авч боловсруулснаар бэлтгэл зардлыг бууруулна. “Бид Монгол Улстай малыг хөлөөр оруулах асуудлаар ажиллахад бэлэн байна. Гэхдээ Оросын засгийн газрын түвшинд үл ойлголцох болоод бэрхшээлтэй тулгарч байна” гэж Буриадын бүгд найрамдах улсын засгийн газрын эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Александр Чепик мэдэгдэв. Монголоос Оросын нутаг дэвсгэрт мал туухад цусны шинжилгээ өгөх ёстой. Малаас авсан цусыг Владимир хотод илгээнэ. Энэ нь 3 мянган рублийн үнэтэй юм. Ийм тохиолдолд мал хөлөөр нь оруулахад эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй эсвэл алдагдалтай байна. Бид энэ асуудлыг Орос улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Алексей Гордеевт танилцуулсан бөгөөд үүнийг ойрын үед шийдэнэ.

<сонсох>