Бүх хөрөнгийг ажлын хөлсийг нэмэгдүүлэх бус ажлын шинэ байр бий болгох, ажилгүй болсон хүмүүсийг сургаж, шинэ мэргэжил эзэмшүүлэх, шинэ бизнес эрхлэхэд нь туслах юм. Нийгмийн хөгжил, эрүүлийг хамгаалах яамны дэд сайд Максим Топилин мэдэгдэв. Орчин цагийн ертөнцөд ажилгүйдлийн өсөлт тулгамдсан асуудлын нэг юм. Эдийн засгийн хямарал өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Оросын эдийн засаг, бусад орны эдийн засаг ч ялгаагүй санхүүгийн болоод үйлдвэрлэл, хэрэглээтэй холбоотой бусад салбарт олон бэрхшээлтэй тулгарсан билээ. Үүний дүнд байгууллагууд боловсон хүчний цомхотгол хийхэд хүрч байна. Улс орон бүрт ажилгүйдэл байна. Засгийн газар бүр энэ байдлыг зохицуулах алхам хийж байна. Орос улс дорвитой хөрөнгө хуваарилсан хөтөлбөр баталсан. Албан ёсны тоо баримтаас үзэхэд 2009 оны төгсгөлд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2 сая гаруй болжээ. Шинжээчид үүнээс илүү гутранги таамаг хийсэн нь бий хэмээн Максим Топилин ярьж байна. «Шинжээчдийн таамаглаж байгаачлан Орос улсад ажилгүчүүдийн тоо 10 саяд хүрэнэ гэж би бодохгүй байна. Олонх ажил олгогчид боловсон хүчнээ хадгалахад үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа. Байгууллагууд ажлын долоо хоногийг багасгаж, хөдөлмөр хөлсгүй амрааж байна. Нөхцөл байдлыг бодитой харж байгаа бизнес эрхлэгчид хямарал эцэс болсны дараа шинэ боловсон хүчин хайхад хүрэх тул ур чадвартай ажилтнаа алдахад ашиггүй гэж үзэж байна». Төрөөс ажилгүйдэлтэй тэмцэхэд хуваарилсан хөрөнгөийг хэрхэн зарж, зарцуулах вэ? Энэ хөрөнгийг бүс нутагт дараа нь бэрхшээлтэй тулгарсан тодорхой байгууллагуудад шилжүүлнэ. Компаниуд энэ хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах жишээ байгаа гэж Максим Топилин ярьж байна. «Өнөөгийн байдлаар Орос улсад албан ёсоор 1,5 сая ажилгүйчүүд бүртгэгджээ. Ажилгүйдлийн тоо 2008 онд мөн хэмжээтэй байсан. Оны туршид ажилгүйдэл аажмаар буурч байснаа оны төгсгөлд дахин өсч эхэлжээ. Албан ёсны ажилгүйчүүдийн тоо жилд 2 саяас давна гэж Максим Топилин үзэж байна. Гэхдээ урьдчилж хараагүй ямар нэг зүйл тохиохгүй бол шүү дээ.

<сонсох>