66 жилийн тэртээ 1943 оны 2-р сарын эхэнд Сталинградын тулаан өндөрлөсөн юм. Ижил мөрний энэ томоохон үйл явдалд зөвлөлтийн цэрэг гарамгай ялалт байгуулав. Энэ нь гитлерийн армийн эцэс болох эхлэл болсон юм. Гитлерийн 6 арми бууж өгсөнөөр Сталининградын тулаан өндөрлөсөн байна. Армийн командлагч Паулюсыг баривчилсан байна. Дайсны талаас 1,5 сая хүнийг хөнөөж, олзолсон юм. Ижил мөрний эрэг дээрх тулаан 1942 оны 6-р сарын 17-оос 1943 оны 2-р сарын 2 хүртэл 200 өдөр үргэлжилсэн байна. Асар том 100 мянган ам км нутаг дэвсгэрт тулаан болжээ. Тулаалдаанд хоёр талаас 2 сая гаруй хүн , 2 мянган танк, нисэх онгоц, 26 мянга хүртэл зэвсэг ашиглажээ. Гитлер 1942 оны зун ямар шалтгаанаар Ижил мөрөнд халдахаар шийдсэн бэ? Түүний төлөвлөсөн үйл хэрэг бүтсэн бол германчүүд дайны төгсгөлийг тодорхойлох, ЗХУ-ын цэргийн бүх машин бүхэлдээ хамаарч байгаа кавказын нефтийн нөөцтэй нутагт нэвтрэх байсан. Хэрэв германчүүд Ижил мөрөнд нэвтрэрч, 40 км урагш ахисан бол ЗХУ хоёр хэсэгт хуваагдах байсан. Тэр үед Ижил мөрөнд дэлхийн ард түмний хувь заяаг шийдэн гэж Орос улсын цэргийн түүхийн төвийн удирдагч, түүхийн ухааны доктор, профессор Георгий Куманев ярьж байна. «Харамсалтай нь хүн төрөлхтний түүхэнд болсон бүх тэмцэл, тулаанаас энэ тулаан хамарсан хүрээ, хор уршиг, амь үрэгдсэн хүмүүсийн тоогоор дэлхийн түүхэнд хамгийн томд ордог. Энэ тулаалдаанаас дэлхийн хоёрдугаар дайн, эх орны дайны төгсгөл хамаарсан. Дайсныг зогсооход манай ард түмэн, арми санаанд оромгүй хүч чармайлт гаргах хэрэгтэй байсан юм» гэлээ. Сталинградчүүдийн хувьд 1942 оны 8-р сарын 23-нд жинхэнэ там эхэлсэн юм. Тэр өдөр Гитлерийн армийн агаарын хүчин тус хотод хэдэн тонн тэсрэх бөмбөг хаяж, бараг газрын хөрснөөс арчсан байна. Хотыг үүнээс өмнө, хойно бөмбөгдөж байсан ч, 8-р сарын 23-ны өдөр Сталинградыг бөмбөгдсөн нь түүхэнд хамгийн аймшигтай, сүйтгэсэн хэмжээгээр Дрезден, Хиросима хотыг бөмбөгдсөнтэй дүйцэж байна. Өдөрт хотын дүүрэгт хоёр мянга орчим нисэх онгоцоор тэсрэх бөмбөг хаяж, 40 мянга орчим хүний аминд хүрчээ. Сталинградад тулалдаж байсан дайчны дундаж хугацаа дөнгөж 24 цагаас давж байсан гэж цэргийн түүхчид тооцсон байна. Дайнд оролцогчийн ярьснаар түүний байсан газар шөнө болгон суман цэрэг бууж, дараагийн орой хэдхэн хүн үлдэж байжээ. Зоя Кабанова Сталинградын тулаалдаанд асрагчаар ажиллаж байжээ. Германы нисэх онгоцууд голын хоёр эргээс тасралтгүй гал нээж байсан тэр үе хамгийн аймшигтай байсан гэж тэр дурсаж байна. «Би сайн сэлдэг байсан тул хүмүүсийг уснаас гаргаж байсан. Мөстэй уснаас хэдэн хүнийг гаргаж амжих билээ дээ? Энэ айдас миний сэтгэлд үүрд үлдсэн. Би тэр үеийг дурсахаар шөнө нойрондоо цочиж, сэрдэг гэж З.Кабанова дурсаж байна. Бараг байшин бүрийн хажууд тулаан үргэлжилж байсан. Сталининград тэрчигтэй нуранги болсон. Хотын төвийн байшин барилга германчүүд эсвэл бидний хяналтанд шилжиж байсан юм. Гэвч эх орноо хамгаалагчид сүүлчийн тэнхээгээ бартал тэссэн. Германчүүд Ижил мөрөнд цөмөрч, энэ хотыг дайсанд алдавал ямар хор уршигтай болохыг дайчид сайн ойлгож байсан. Ялагдал, олзлогдох, үхэл хүлээж байсан. Тиймээс тэд тэнхээгээ алдартал тэссэн. 1943 оны 11-р сарын 19-ний өглөө эрт Улаан арми хойд болон өмнөд хэсгээс хоёр талаас цохилт өгч, гитлерийн бэхлэлтийг сэтэлж, Паулюсын цэрэг бүслэгджээ. Гитлер командлагчид ухрахыг хориглосон юм. Фельдмаршал Манштейнийн танкийн корпусын тойргийг сэтлэх оролдлого амжилтанд хүрээгүй юм. Зөвлөлтийн цэргүүд 2-р сарын 2-ны өглөө Паулюсын штаб байсан их дэлгүүрийн хонгилыг эзэлжээ. Үүнээс өмнөхөн тэр Гитлерт бүслэгдэж байгаа тухай цахилгаан мэдээ дамжуулсан юм. Сталинградын тулаан өндөрлөллөө. Ижил мөрний тулаан фашистуудтай тулалдаж, ялах боломжтой болохыг дэлхий дахинаа харуулсан. Дайны дараа Парис хотод Сталнинградын нэрэмжит талбай бий болсон бол Английн хаан Герог VI хотын оршин суугчдад тэсвэр хатуужлыг нь хүндэтгэн хүндэт сэлэм дамжуулахыг тушаасан юм. Өнөөгийн Волгоград буюу Сталинградын төвд орших “Мамаев курган” түүхэн дурсгалын цогцолбор байгаа газар цус урсгасан хамгийн ширүүн тулаан болсон байна. Энэ цогцолбор дэлхийн хамгийн том нийтийн оршуулгын газар юм. Өнөөдөр энэ цогцолборын өмнө дайны хөлөөс амьд үлдэж, өнөө үетэй золгосон цөөн хүн цуглажээ. Тэд эх орныхоо төлөө тулалдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв.

<сонсох>