Foto http://www.shkvorovarkadiy.comӨнөөдөр манай хөгжмийн нэвтрүүлэх танхимд 20 настай Иосиф Пуриц зочноор оролцож байна. Түүнийг Москвагийн Олон улсын хөгжмийн ордонд амжилттай тоглосны дараа “Оросын дуу хоолой” радиод урьсан юм. Тэрээр “Эрмитаж” нэрд гарсан цөөхүүл найрал хөгжмийн хамтлагтай янз бүрийн хөтөлбөрөөр концерт тогложээ. Бахаас өгсүүлээд Пьяццол зэрэг хөгжмийн олон зохиолчдын бүтээлийг тоглосон байна. Оросын баян хуур хөгжимчид Пурицийн нэрийг сайн мэднэ. Иосифийн эцэг нэрд гарсан баян хуурч цагтаа ийм нэр хүндтэй байсан юм. Иосифийг 8 настай үед эцэг нь хорвоогоос хальжээ. Эцгийнхээ авьяасыг өвлөж, баян хуурч болохоор шийдсэн Иосиф эцгийнхээ мэргэжлийн зарчмыг үргэжлүүлэх болжээ. Түүний эцэг баян хуурын талаар хэд хэдэн дорвитой бүтээл туурвисан юм. Оросын хөгжмийн академийн Иосифийн багш, нэрд гарсан Фридрих Липс нар түүний эцэгтэй нэг байр суурьтай байдаг. Баян хуур хөгжмийг концертын тайзанд академи хөгжмийн зэмсгийн хүрээнд бүрмөсөн оруулах ёстой гэсэн үндсэн санаа агуулж байна. «Одоо баян хуур хөгжим давчуу хүрээнээс хальж байна гэж Иосиф Пуриц ярьж байна. Гэхдээ баян хуурыг академи хөгжмийн зэмсгийн хүрээнд багтаах шаардлагатай. Сонгодог хөгжмийн бусад зэмсэг, найрал хөгжимтэй баян хуурыг хослуулах нь хамгийн ирээдүйтэй чиглэл юм. Ингэснээр энэ хөгжмийн зэмсэг шиэн түвшинд гарна». Баян хуур хөгжим хэдэн арван жилийн тэртээгээс ардын хөгжмийн зэмсгээс нэлээд ялгаатай илүү өндөр түвшинд шилжсэн юм. Тэр үеээс концертын баян хуур шинэ бүтцийг боловсруулсан билээ. «Энэ бүтцийг боловсруулаад 40 орчим жил болж байна гэж Иосиф Пуриц ярьж байна. Бид баян хуураас олон сонгодог бүтээл тоглодог. Баян хуур хөгжмийн зохиолын уран сан бий болсон. Софья Губайдулина, Эдисон Денисов болон бусад нэрд гарсан хөгжмийн зохиолчид баян хуурын хөгжмийн зохиол бичсэн юм. Хамгийн анх Владислав Золотарев бичсэн юм». Иосиф эрийн цээнд хүрэх тусам концертод их оролцож, зав чөлөө нь багасаж байна. Мэргэжлийн асуудлаа шийдэхэд тэр хамаг анхаарлаа хандуулжээ. “Жинхэнэ хөгжимичин гэдэг хөгжмийг биерээ мэдэрч, урлагийн жинхэнэ дээд түвшинд хүрэхийг эрмэлздэг хүнийг хэлнэ” гэж Иосиф үзэж байна.

<сонсох>