Эдийн засгийн ийм системд бүх улс орон амьдралыг хангах бүх нөөц түүнчлэн шинэ технологи, хөгжлийн эх сурвалжийг хэрэглэх ёстой. Түүнээс гадна валют-санхүүгийн системийг оролцуулан олон туйлт дэг журам дэлхийн эдийн засгийн ирээдүй болно гэж оросын ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Үүний хамт бүрэн тусгаарлах, гаалиар ивээх, төр эдийн засагт хөндлөнгөөс хэт оролцох явдал аюултайд Путин анхаарлыг хандуулав. Оросын засгийн газрын тэргүүн нийтийн эмзэг талыг хөндөж, дэлхийг сайн муу хоёр хэсэгт хуваахыг оролдсонгүй гэж шинжээчид тэмдэглэлээ. Даярчлалын судлалын хүрээлэнгийн удирдагч эдийн засагч Михаил Делягин «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа үүнд анхаарлыг хандуулаад «Хуучин сэтгэлгээ үр дунд хүрэхгүй учраас гарсан асуудал, алдаа дутагдлыг Путин хөндөж ярилаа. Давост шинэ сэтгэлгээг боловсруулах нь хэцүү. Энэ нь маш том зорилт юм. Харин шинэ сэтгэлгээ зайлшгүй чухлыг форумд оролцогчид ойлгосон. Тэд үүнийг шууд хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, ойлгосон гэж бодож байна. Иймээс Давосын энэ удаагийн форумыг түүхэнд хамгийн үр ашигтай чухал хэмээн үзэж болно гэв. Улс төрийн дээд хэмжээнд хоёр талын уулзалт яриа хийх боломж олгосноороо Давос үнэ цэнэтэй гэж ороосын нэрд гарсан эдийн засагч Дмитрий Сорокин хэлээд «Форум биеэчлэн уулзаж ярилцах боломж өгснөөрөө чухал ач холбогдолтой. Тодорхой асуудал түүний дотор хамтран туслах, дэлхийн ба үндэсний эдийн засгийг хүнд байдлаас гаргах хамтын ажиллагааны асуудлыг шийдвэрлэхийг оролдсон». Давосын санал шүүмжлэлд оролцогчид дэлхийн өнөөгийн хямралаас гарах замыг эрж хайх гээгүй. Харин дэлхийн элитыг хүн төрөлхтөнд тулгарсан зорилт нийтийн болохыг ойлгуулснаараа ашиг тустай болж, ийн уулзалт зайлшгүй чухлыг нотлон харуулав.

<сонсох>