Дэлхийн санхүүгийн хямарал эдийн засаг хөгжиж байгаа орнуудад валютын ханш нэлээд буурахад нөлөөллөө. Тухайлбал Исланд, Польш, Украин зэрэг улсын үндэсний валют олон арван хувиар унажээ. Доллар, евротой харьцах рублийн ханш ялгаагүй нэлээд уналаа. Оросын банк, компаниуд хямарал илрэхээс өмнө валютын их хэмжээний зээл авсан, нефтийн үнэ гурав дахин буурсан нь үндсэн шалтгаан болжээ. Одоо энэ өрийг төлөх шаардлагатай бөгөөд валютын эрэлт нэмэгдэж байна. Харин Оросын нөхцөлд бусад валюттай харьцах рублийн ханшийг бууруулах нь эдийн засгийг шинэчлэх нэг хөшүүрэг болох боломжтой гэж манай Хөгжлийн төвийн тэргүүлэх шинжээч Валерий Миронов ярьж байна. «1999 оны байдал болон өнөөгийн байдлын ялгааг харгалзан рублийн ханшийг мэдээж хэрэг тийм хүчтэй бус тодорхой үр дүн гаргах хэмжээнд бууруулах хэрэгтэй. Одоо улс орон зайлшгүй шаардлагын улмаас бус харин эдийн засгийн үр ашгийн үүднээс бусад валюттай харьцах рублийн ханшийг бууруулах боломжтой юм. Одоогоор үүний үр дагаврыг бууруулах хөрөнгө байгаа. Тухайлбал эдийн засагт бараг тэр чигт нь туслах, импортоор эд анги авдаг автомашин, мебель, цахилгааны компанид анхаарал хандуулах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийг сааруулах гол хүчин зүйл болж байгаа хөдөлмөрийн зардлыг бууруулсны дүнд бусад салбар чөлөөтэй амьсгална. Боловсруулах үйлдвэрт 2000 оноос хойш хувийн хөдөлмөрийн зардал бараг 3 дахин нэмэгджээ. Бусад оронд энэ үзүүлэлт 40 гаруй хувьтай байна. Мэдээж хэрэг бусад валюттай харьцах рублийн ханш буурснаар хүн амд тэр дундаа оросын нүн амын импортын бараа авах чадварт нөлөөлнө. Хэрэв үйлдвэрлэлээр импортын бүтээгдэхүүнийг орлуулж, рублийн ханшийг бууруулах явцад улам үнэтэй болж байгаа импортын бараатай өрсөлдөх хэмжээнд хүргэж чадвал нийгэмд хожоотой». Өнөөгийн байдлаар рублийн ханш Төв банкнаас тогтоосон валютын дээд хязгаарт хүрээд байна. Биржийн ханшаар 36 рубль нэг доллартай, 46 рубль 1 евротой тэнцэж байна. Төв банкны эдийн засагчдын мэдэгдсэнээр нефтийн өнөөгийн үнийн нөхцөлд энэ нь оросын валютын тэнцвэртэй үнэд нийцэж байна. Ийнхүү дүгнэсэн нь зөв эсэх ойрын өдрүүдэд харагдах бөгөөд рублийн ханшийг тогтоосон хязгаартай барихын тулд мөнгөний бодлого боловсруулагчид илүү хүч чармайлт тавина.

<сонсох>