Хойд Солонгос дахь цэргийн идэвхжлийн талаарх өнөөдрийн мэдэгдлийг ийнхүү дүгнэж болохоор байна. БНАСАУ-д АНУ-ын нутаг дэвсгэр дахь байг устгах чадалтай шинэ төрлийн баллистик пуужин харвахаар бэлтгэж байгаа тухай японы “Санкэй” сонинд бичжээ. АНУ-ын сансрын тагнуулын мэдээгээр Хойд Солонгосын зүүн-хойд хэсгийн буудлагын талбайд пуужин харвахаар бэлтгэж байгааг тэмдэглэжээ. Японы Батлан хамгаалах яам, мөн Гадаад хэргийн яам “Санкэй” сонинд гарсан нийтлэлийн талаар тайлбар хийхээс татгалзсан ч, Зүүн хойд азийн орнууд энэ нийтлэлд цочирдлоо. Хоёр Солонгос 56 жилийн тэртээ дайныг зогсоосон ч, Хойд болон Өмнөд Солонгосын хооронд энхийн гэрээ өнөө хүртэл байгуулаагүй байна. БНАСАУ “муу муухайн үүр уурхай” гэгдэх орны тоонд албан ёсоор багтахгүй болсон ч, АНУ болон түүний холбоотнууд хойд Солонгосын дэглэмийг унагах шаардлагатай хэмээн мэдэгдсээр байгаа юм. Энэ бүхэн Пхеньяныг аюулгүй байдлын “пуужингийн эсвэл цөмийн” янз бүрийн шүхрээр халхалахад хүргэж байна. Энэ шүхрийг дэлгээд дараа нь хэрэггүй үедээ хураах цэрэг-улс төрийн тодорхой нөхцөл бүс нутагт шаардлагатай гэдэг нь ойлгомжтой. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах Орос, АНУ, Хятад, Япон, хоёр Солонгосын бүрэлдэхүүнтэй зургаан талын хэлэлцээ хэдэн жилийн турш үргэлжилж байна. Хэлэлцээний хүрээнд дорвитой тохиролцоонд хүрсэн гэж Дорно дахины судлалын Солонгосын төвийн тэргүүн Александр Воронцов тэмдэглэв. «БНАСАУ цөмийн тунхаглалаа танилцуулах, цөмийн гол объектоо жагсаалаас гаргах үүрэг хүлээдэг. Хэлэлцээнд оролцогч бусад тал БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижируулах янз бүрийн арга хэмжээнд шаардлагатай хэдэн тонн мазут нийлүүлэх эсвэл түүнтэй дүйцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлдэг байна». Энэ тохиролцоог хэрэгжүүлэхэд бэрхшээл гарчээ. Яриа хэлэлцээнд оролцогчид БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг шалгах арга хэмжээний талаар хараахан тохиролцож чадахгүй байна. Вашингтон, Токио, Сөүл зэрэгтэй хэийн харилцаа тогтоогоогүй тул Пхеньян аюулгүй байдлын баттай баталгаа авч чадаагүй байна. Хойд Солонгосын пуужингийн аюул заналын талаарх таамаглалыг үе үе дэврээж, тус хойгийн өнөөгийн байдал хурцдаж байна. Нөхцөл байдлыг өөрчлөхөд одоогоор байхгүй итгэлцлийн энгийн журам шаардлагатай. Энэ итгэлцэл байхгүй бол Солонгосын хойгийн цөмийн зэвсгээс ангижируулах, байдлыг хэвийн болгох талаар дорвитой ярих боломжгүй л болов уу. Энд АНУ-ын өнөөгийн засаг захиргаанаас их зүйл хамаарна. Энэ ур чадвараас өнгөрсөн олон арван жилийн хэвшмэл ойлголтоос ангижирна.

<сонсох>