Олимпийн наадам дэлхий ертөнцийг гайхшруулах бүх нөхцөл бүрдсэн. Олон улсын олимпийн хорооны наадмын бэлтгэл явцыг ажиглагч Жан Клод Кили Сочи хотын хэд хэдэн объектод очсоныхоо дараа ийнхүү мэдэгдсэн юм. Барьж байгуулж байгаа спортын байгууламж, дэд бүтцийн гол объектыг зочинд танилцуулсан ерөнхий сайд В.Путинтай тэрээр хэлэлцээ хийлээ. Хар тэнгисийн эрэг дээр орших үзэсгэлэнт хот таван жилийн дараа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Дэлхийн эдийн засгийн хямарлын улмаас оросын болон гадаадын нэг ч хөрөнгө оруулагч Сочи-2014 он төслөөс гараагүй юм. Өнөөгийн байдлаар энэ төсөлд хоёр компани нэмэгдсэн. Өмнөд хэсгийн энэ нутагт хөрөнгө оруулах асар их боломж байгаа нь оролцогчдын тоо нэмэгдэх гол шалтгаан юм хэмээн олимпийн барилгын ажлыг хянаж байгаа Орос улсын ерөнхий сайд үзэж байна. Олимпийн төслийг хөгжүүлэхэд энэ жил улсын төсвөөс 127 тэрбум рубль зарцуулна. Өнгөрсөн жил 113 тэрбум рубль зарцуулжээ. В.Путин цаашид хэлэхдээ: «Ажлын явцыг нарийн шалгаж, хянаж байна. Бид төлөвлөсөн графикийн дагуу ажиллаж байна. Энэ жил бүх объектод барилга монтажийн ажил эхэлнэ. Одоо 21 объектод барилга-монтажийн ажил хийж байна. Эдгээр объектыг 2012 онд туршилтын тэмцээн уралдаан зохион явуулахад бэлэн болгоно. Өнгөрсөн жил ачааны төмөр замын цогцолборын эхний хэсгийг дуусгасан. Энэ замаар 5 сая тонн жинтэй барилгын материал, тоног төхөөрөмжийг зөөнө. 14 сая тонн ачаа зөөх хүчин чадалтай уг цогцолборын хоёр дахь хэсгийг энэ жил ашиглалтад өгнө. Ойрын үед тэнгисийн боомтын ачааны хэсгийн ажил эхэлнэ. Олон барилга барих дэд бүтцийг бараг байгуулж дуусана. Дэд бүтцийн гол төслийн нэг нь төмөр зам, автомашины зам барих явдал юм. Хавар амсартай уурхайн гарц байгуулж эхлэхээр төлөвлөж байна» гэлээ. Жан Клод Килийн ахалсан олон улсын олимпийн хорооны шинжээчдийн баг долоо хоногийн турш Сочи хот олимпийн наадамд хэрхэн бэлтгэж байгаатай танилцжээ. Жан Клод шалгалтын дүнд сэтгэл хангалуун байна. «Нисэх онгоцноос хот эрс өөрчлөгдөж байгаа нь харагдаж байлаа. Тэнгисийн ачааны боомт, төмөр зам барьж байгаа нь харагдаж байсан. Үнэхээр сэтгэл хангалуун байсан. Олимпийн онцгой наадам зохион явуулах бидний төлөвлөгөө хэвээр байгаа. Хөндийд гүн гүнзгий нэвтрэлгүй төмөр замын дагуу наадмыг зохион явуулахаар шийдсэн нь гайхалтай хэрэг. Бид өндөр сэтгэгдэлтэй байна» гэж Жан Клод Кили хэллээ. Сочид болох олимпийн наадам хамгийн дулаахан наадам болж магадгүй. Зөчдыг халуун дотно хүлээж авахаас гадна тус хотод цельсийн 10 хэм дулаан байна. Спортын объектын барилгын ажил ид өрнөж байна. Эдгээр объектын ихэнх нь хоёр жилийн дараа туршилтын тэмцээн явуулахад үүдээ нээх ёстой юм.

<сонсох>