Foto http://elektros.com.Салбартаа оросын томоохон компаниудын нэг Самарын “Электрощит” Нээлттэй хувьцаат нийгэмлэг саяхан Монгол Улсын нийслэлд төлөөлөгчийн газраа нээв. Виктор Дегтярев төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байна. Тус компанийн гадаад эдийн засгийн үйл ажиллагааны удирдах байгууллагын дэд захирал Роман Долгих энэ тухай манай тусгай сурвалжлагч Ольга Павловичид ярьжээ. Компани дөнгөж Монголд үйл ажиллагаагаа эхэлж байгаа хэрэг биш юм. “Электрощит” компанийн нэр тэмдэг бүхий цахилгаан техникийн бараа бүтээгдэхүүн бүр зөвлөлтийн үеээс тус улсад танил болсон. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Эм-Си-Эс групп, ТЭЦ-3 болон ТЭЦ 4 зэрэг монголын томоохон компаниуд өнөө үед тус компанийн бүтээгдэхүүнийг нь ашигласаар байна. “Электрощит” Нээлттэй хувьцаат нийгэмлэг Монгол Улстай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар өгүүлэхийн өмнө манай сурвалжлагч тус компани ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тухай танилцуулахыг Роман Долгих захирлаас хүссэн юм.
Р.Долгих: «Компани үндсэндээ хоёр чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид трансформатор дэд станц, трансформаторууд, бүх төрлийн хүчдэлээр хуваарилах төхөөрөг, мөн орчин үеийн барилгын модулийн материал үйлдвэрлэдэг. Өнөөгийн байдлаар Орос улсад цахилгаан техникийн тоног төхөөрөмж нийлүүлдэг томоохон компанийн нэг нь манай компани юм. Бид бүтээгдэхүүнээ Дундад Дорнод, Африк, Куба, Монгол зэрэг янз бүрийн оронд нийлүүлдэг».
Асуулт: Компани монголын түншүүдтэй хэр хамтран ажиллаж байна вэ?
Р.Долгих: “Электрощит” Нээлттэй хувьцаат нийгэмлэг 2004 оноос Монголын түншүүдтэй нягт хамтран ажиллаж байна гэж Роман Долгих ярив. Би болоод манай ажил нэгт нөхөд хэд хэдэн удаа Монгол Улсад очиж, энэ улсын эрчим хүчний салбарынхантай маш нягт холбоо тогтоосон билээ. Одоо бид монголын 100 орчим компанитай түншилж байна. Энэ ойлгомжтой. Монгол Улсад эрчим хүчний шинэ хүчин чадалтай аж үйлдвэр, орон сууцны барилга өсөн нэмэгдэж байна. Тэгээд ч тус улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнд Орос улсад үйлдвэрлэсэн нэн даруй шинэчлэх шаардлагатай, түүхий эд боловсруулдаг олон тоног төхөөрөмж их бий. Самараас Монгол Улсад нийлүүлсэн цахилгаан техник 2008 онд хоёр дахин нэмэгдсэн юм».
Асуулт: Санхүүгийн хямарал танай хамтын ажиллагаанд хэр нөлөөлж байна вэ?
Р.Долгих: «Тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Бид хямаралтай холбоотой асуудлыг шийдэх байр суурьтай байгаа. Хямарал саад болох бус эсрэгээр манай ажлыг эрчимжүүлэхэд түлхэц болох ёстой. Манай компани зургаан жилийн өмнөөс өөрсдөө эд анги үйлдвэрлэх стратегийн бодлого хэрэгжүүлсэн. Одоо бид эд энгийг импортоор авах бус бүгдийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Ингэснээр хямарлаас өөрсдийгөө хамгаалж, түншүүдэд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээг бууруулах бус харин өргөжүүлж байна. Монгол улсад санхүүгийн хямарал европын орнуудыг бодвол арай бага нөлөөлж байна. Тиймээс энэ улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийг монголын компаниуд гүйцэтгэнэ гэж бид найдаж байгаа. “Электрощит” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар энэ ажилд тусална. Цахилгаан техник үйлдвэрлэдэг оросын томоохон компанийн төлөөлөгчийн газар албан ёсоор ажиллаж эхэлснээр монголын зах зээлд улам баттай байрь суурь эзлэх боломж бий болж байна. Бид одооноос захиалгачийн дурын хүсэлтэд шуурхай хариу үйлдэл үзүүлж, төслийн болон монтаж, баталгаат үйлчилгээний ажлыг гүйцэтгэнэ».

<сонсох>