Туунийг Хятад ,Японы гоёл чимэглэлийн урлагт зориулжээ. Азийн соёлын баялаг уламжлалтай хоёр улс Орос улсад ойрхон хөрш зэргэлдээ орнууд юм. Иймээс Хятад, Японы урлагийг сонирхож, тэдгээрийн соёлын өвөрмөц байдал болон урлаг нь юугаараа оросын ба европын оршин суугчдад ойр дотно байгааг танин мэдэхийг эрмэлзэх нь зүй ёсны хэрэг гэж «Дорнодын диалектик» үзэсгэлэнг зохион байгуулагчийн нэг Оксана Сидоренко үзэж байна. Энд дэлгэж тавьсан хаш хүрэл барималууд болон шаазан эдлэлүүд дорнодын дархчуулын урлагийн бүтээлд шингэсэн маш олон санааг танин мэдэхэд тусална гэж тэрээр үзэж байна. “Дорнодын урлаг европынхоос ямар ялгаатай вэ? гэвэл олон агуулгатай. Түүнийг танин мэдэх чадвар хэрэгтэй. Өнгө өнгийн цэцэг бүхий ваарыг хар л даа. Энэ сэдэв Европт “миль флёр” буюу мянган цэцэг хэмээн нэрлэсэн хувилбар билээ. Маш гоё байна. Энэ нь зол жаргал эцэс төгсгөлгүй үргэлжлэхийг ерөөсөн сэдэв юм. Жижиг нугас өв тэгш байдлын бэлэгдэл билээ. Дэргэд нь дүрслэсэн лянхуа бол эрхэм дээд харилцааны шинж тэмдэг гэлээ. Эдүүгээ европынхон дорнодын урлагийн бэлэг тэмдгийг бага зэрэг ойлгох болсон. ХVIII зууны эхэн үед хамрагдах соёлын анхны яриа хэлцээ харийн хачин гайхалтай зүйлийг хулээж авахыг үндэслэв. Тэр үед Европ Хятадыг нээсэн. “Энэ нь европынхны хувьд улгэр домгийн орон байсан. Энэ нь учир битүүлэг үлгэрийн орчин байсан. Хачин хувцастай сонин хүмүүс явж, диваажингийн шувуу нисч, ер бусын зүйл энд тэндгүй харагдлаа. Дорнодыг танин мэдэх хоёр дахь үе Х1Х-ХХ зууны зааг дээр эхлэв. Япон тэр үед олон улсын зах зээлд гарав. Тус улс олны сэтгэлийг их татав. Японы сийлбэрийн нөлөөгөөр европын «модерн» арга маяг үүссэн гэж үздэг”. Орос улс дорнодыг шууд бус Европоор дамжин их сонирхов. Тэр ч байтугай дорнодын урлагийн зарим арга маяг Орост шилжин хувьсаж оросынх боллоо. Жишээ нь хятадын хөх цагаан шаазан оросын «гжель» төрөл үүсэхэд их нөлөөлөв. Энэ нь «Дорнодын диалектик» үзэсгэлэнгийн тусган харуулсан соёлын харилцан нөлөөллийн зөвхөн нэг хэсэг билээ. Дорнодын дотоодын тухайлбал Хятад, Японы яриа хэлцээ өөр тал юм. Жишээ нь эдгээр хоёр орны гоёл чимэглэлийн урлагт эртний бүтээлийн хувилбар олон. Японд шилдэг бүтээлийн хувилбарт зохиосон хүний нэрийг бичиж, он сар өдрийг тэмдэглэдэг. Харин Хятадад бүтээлийн хувилбарт зохиогчийн нэр бичдэггүй. “Хувилбар хийх нь энд зүй ёсны хэрэг болсон. Жишээ нь манай эриний III зуунд хамрагдах эртний хүрэл эдлэлийн хувилбар өнөө болтол хийж байна. 500 бүр 700 зуун жилийн тэртээ хувилбар хийж байсан. Иймээс хятадын урлагийн бүтээлийн жинхэнэ гол шинж тэмдэг тогтоох нь хамгийн хүнд түвэгтэй зорилтын нэг гэлээ. Ингээд «Дорнодын диалектик» үзэсгэлэн гоо зүйн үүднээс таалагдахаас гадна үзэгч олонд маш их мэдээлэл мэдлэг өгч, магадлан шинжлж, харьцуулах боломж олгож байна. Дашрамд ярихад маш сонирхолтой үзэсгэлэн Москвагаас гадна Ижил мөрний Самар, Сибирийн Сургут зэрэг томоохон хотод гаргав. Удахгүй уралын Екатеринбургт ажиллаж эхэлнэ.

<сонсох>