Дэлхийн эдийн засгийн хямарал хүн оюун санааны үнэ цэнт зүйлийг ухамсарлахад нааштай нөлөөнө гэж Оросын улс төр судлаач Даярчлал нийгмийн судлалын хүрээлэнгийн захирал Борис Кагарлицкий үзэж байна. Хэрэглээний үнэт зүйл болон зугаацах хэв маяг, тансаг амьдрах арга замыг сайрхан магтсан хэвлэлийг «хямарлын анхны давалгаа» үгүй болгоно гэж шинжээч үзэж байна. Мөн явдал Орос улсад болж байна. Энэ он гарсаар манай оронд барагцаалбал арваад хэвлэл хаагдав. Хүмүүс хүрээлэн буй орчны түвэг бэрхшээлийг мэдэхийн тулд магадлан шинжилсэн мэдээлийг сонирхоно. Мөн зохиогчийн төсөв багатай кино сонирхох болно. Борис Кагарлицкий “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагдаа: “Урлагийн хэвшмэл төрөл их хохирох бололтой. Амьдрал нь хүнд түвэгтэй болсон хүмүүст хямарал нөлөөлж, нийгмийн асуудал хурцадсан үед агуулга төгөлдөр хариу өгөх урлаг хэрэгтэй. Иймээс ХХ зууны 30-ад онд өрнөдийн урлагт болсон явдал одоо оросынхт давтагдах байх гэж бодож байна. Нийгэм эсэргүүцэл шүүмжлэлтэй сэтгэлгээ тийш эргэлт гарна гэлээ. Эдийн засгийн хямрал нэг талаас хувь хүний эрх чөлөө, нөгөө талаас шашин тухайлбал үнэн алдартны ёс суртахууны эрхэм дээд үзлийг оросын нийгэмд төлөвшүүлнэ гэж Борис Кагарлицкий үзэж байна. “Энэ талаар хямрал нааштай үзэгдэл юм. Хямрал бодож сэтгэхийг хүмүүсээс шаардаж байна. Бодож сэтгэхгүй байх нь зах зээлийн нийгмийн нэгэн дүрэм билээ. Сэтгэж боддог хүн зах зээлд ашиггүй. Инновацтай хүн зах зээлд тохирохгүй. Юу гэвэл зах зээл ердийн хэвшмэл зүйлийг маш түргэн эзэмшдэг гэлээ. Нийт олны санаа бодлын хөгжил тодорхой дүрэмтэй. Байдал эрс өөрчлөгдсөн нөхцөлд нийгмийн ухамсар чиг баримжаа, үнэ цэнт зүйлийн шинэ системийг боловсруулахад бүтэн хагасаас гурван жил хүртэл хугацаа шаардагдахыг Борис Кагарлицкий дурдав. Улс төр судлаачийн таамнаснаар хямрал бараг 3 жил үргэлжлэх бололтой. Энэ завсар оросын нийгэм үзэл суртал ухамсар ертөнцийг үзэх үзлийн үүднээс огт өөр болно.

<сонсох>