Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров парламентын дээд танхим буюу Холбооны Зөвлөлийн гишүүдийн өмнө үг хэлэхдээ ийнхүү мэдэгдэв. Евразийн эдийн засгийн нийгэмлэг, мөн Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага ТУХН-ийн орон зай дахь эдийн засаг, цэрэг улс төрийн хоер том байгууллагын хурал ирэх долоо хоногт Москва хотноо болно. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улсын гадаад бодлогын тэргүүн зэргийн зорилтыг Холбооны Зөвлөлд танилцуулахдаа мэдээж хэрэг ТУХН-ийн хүрээнд хамтран ажиллах ирээдүйд их анхаарал хандууллаа. “ ТУХН-ийн түншүүдтэй тогтоосон харилцан эрхтэй харилцаа нь манай ард түмний түүх, эдийн засаг, соелын амьдралын хэдэн зуун жилийн уламжлал дээр тогтсон. Бид цаашид хуучин зөвлөлтийн орон зайд интеграцчлалын үйл явцаа урагшлуулж, ТУХН-ийн улсуудын зохион байгуулалтын бүтцийг сайжруулж, интеграцчлалын цөм Евразийн эдийн засгийн нийгэмлэг, мөн Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын хүрээнд үр нөлөөтэй хамтран ажиллана. Эхний ээлжинд Орос, Белорус, Казахстаны оролцоотой Гаалийн холбоо байгуулахад дэмжлэг үзүүлж, Белорустай холбооны улсын харилцаагаа цаашид урагшлуулна” гэж Сергей Лавров хэллээ. ТУХН-ийн улсуудын орон зайд байгаа зөрчил, мөргөлдөөн энэ орон зайд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тээг болж байгааг сайд тэмдэглэв. Энэ зөрчлийг тайван замаар шийдвэрлэхэд бид бүхнийг хийнэ гэж Сергей Лавров тэмдэглэв. Үүнтэй холбоотой чухал зорилтын нэг нь бүс нутгийн бус талуудын хүчээр ТУХН-ийн орон зайг бутаргах оролдлогыг таслан зогсоох явдал хэмээн сайд хэлэв. “ТУХН-ийн улсуудыг та бидэнтэй, эсвэл бидний эсрэг гэсэн ярвигтай сонголт хийхийг тулгаж, тэднийг хэн нэгний геополитикийн төлөвлөгөөний золиос болгон хувиргах есгүй бөгөөд энэ нь ёс зүйд нийцэхгүй гэдэгт бид итгэлтэй байна. Манай түншүүдийн хууль есны ашиг сонирхолыг бүгд хүндэтгэж, тэдэнд олон улсын хамтын нийгэмлэгийн тэгш эрхтэй гишүүний хувиар ханддаг болоход бид бүхнийг хийнэ” гэж Орос улсын Гадаад хэргийн сайд тэмдэглэв. ТУХН-ийн амьдрах чадварын тухайд зарим сенатчдын хэлсэнд Гадаад хэргийн сайд тайлбар хийхдээ, энэ бүтцийг үр ашиггүй гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Гадаад хэргийн сайд ТУХН-ийн улсуудын 2020 он хүртлэх эдийн засгийн хөгжлийн стратеги, мөн ТУХН-ийн улсуудыг бүх салбарт хөгжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх тухай үйл ажиллагааны төлөлөвлөгөөг баталсан тухай сануулав. Ийм шийдвэр нь энэ байгууллагын ажлыг олон талаар сэргээж, бүх орон санасан бодсоноо амьдралд хэрэгжүүлэх сонирхолтой байгааг гэрчилж байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэмдэглэв.

<сонсох>