Орос улсын эдийн засгийн байдал энэ жил муудах хэдий ч, засгийн газар үүнийг хяналтандаа байлгана. Засгийн газрын тэргүүн зэргийн зорилтыг хэрэгжүүлэх санхүүгийн нөөц бидэнд бий. Засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шувалов Төрийн Думд үг хэлэхдээ ийнхүү мэдэгдэв. Тэрээр улс орны эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, депутатууд дэмжсэн хямарлын эсрэг үндсэн арга хэмжээг танилцууллаа. Тэд “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа засгийн газрын арга хэмжээг янз бүрээр үнэлж, хямарлаас гарах арга замаа санал болгожээ. Хямарал дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийг нөмөрч эхэлсэн нөхцөлд Орос улс болон бусад улс дотоодын банк, аж үйлдвэрийн байгууллагад туслахаар яарсан. Тэдэнд цаг алдалгүй, шуурхай тусалсан гэж Тэрийн Думын санхүүгийн зах зээлийн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Павел Медведев хэллээ. «Ийм арга хэмжээ аваагүй бол төлбөр тооцоо зогсож, аюул болох байсан. Ийм зүйл болоогүй. Намрын эхэнд тэвдэж, холбогдох хуулийг цагийн дотор батлах хэрэгтэй байсан тэр үеийнх шиг яран алхам хийх шаардлага бидэнд байхгүй. Одоо илүү ухаалаг алхам хийх шаардлагатай байна. Гэсэн ч, нэмж арга хэмжээ авах хэрэтэй байна. Тухайлбал зах зээлд эрэлт ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллага аж ахуйн нэгжид төрөөс баталгаа гарган зээл өгөх юм гэж П.Медведев хэллээ. Төрийн Думын эдийн засгийн бодлого, бизнесийн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Константин Бесчетнова өөрийн байр суурьтай байна. Хямарлыг даван туулсны дараа Орос улс ялалтын төлөвлөгөөтэй дэлхийн эдийн засагт багтах боломжтой. Үүний тулд хэд хэдэн салбарыг нэн даруй шинэчлэх шаардлагатай. “Дэлхийн эдийн засаг эрт, орой хэзээ боловч хямарлаас гарч, сэргэнэ. Гэхдээ тэс өөрөөр сэргэнэ. Эдийн засгийн энэ шинэ загварт Орос улс шинээр байрших хэрэгтэй. Орос улс дэлхийн зах зээлд түүхий эд нийлүүлдэг гүрэн бус дээд зэргийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс орны хувьд гарах естой гэж К.Бесчетнов хэллээ. Хямарлын эсрэг арга хэмжээ авахын зэрэгцээ бид ирээдүйн эдийн засгийн өсөлтийн стратегийн үндсийг тавьж байна. Парламентын аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Валерий Драганов манай радио компанид өгсөн ярилцлагадаа дурдав. “Банкны системийг бэхжүүлэх арга хэмжээ авсанаар төр засаг, бизнес дээд зэргээр харилцан итгэх нөхцлийг бүрдүүллээ. Аж үйлдвэрийн салбар сар хагасын өмнөх шиг мэгдэж байгаа гэж би бодохгүй байна. Мэдээж хэрэг түгшүүртэй байна Аж үйлдвэр өндөр хөгжсөн орны эдийн засаг унасан нь үүнд хамгийн их нөлөөлсөн. Үүний улмаас оросын экспортын бүтээгдэхүүний эрэлт буурсан”. Хямарлын эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлсний дүнд оросын эдийн засаг, санхүүгийн систем сайжирна гэж Засгийн газрын нэгдүгээр орлогч Игорь Шувалов ярьж байна. Байгууллага аж ахуйн нэгж төдийгүй, хүнд амьдралтай иргэдэд нөлөөлөх хямарлын сөрөг үр дагаврыг бууруулах боломж засгийн газарт байгаа гэж тэр хэлэв. Хямарал бол тодорхой хэмжээгээр төр засгийн төдийгүй байгууллагын удирдлагын үр нөлөөг шалгаж байгаа хэрэг юм. Санхүү, эдийн засгийн шуурга намжасны дараа өсөлтийг сэргээхэд үндэс суурь болох үр ашигтай үйлвэрлэлийг төрөөс дэмжинэ.

<сонсох>