Орос улс олон улын амьдралын чухал асуудлыг нэг төвд дангаар шийдэх бус харин олон улсын харилцаанд оролцогч бүх улсын ашиг сонирхолыг харгалзсан өнөө үед үйлчилж буй олон улсын системийн хүрээнд хамтран тохиролцох механизмыг сэргээхийн төлөө байна. Ерөнхий сайд В.Путин Давост болж байгаа олон улсын эдийн засгийн форумын үеэр сэтгүүлчдэд ийнхүү мэдэгдэв. Орос улсын ерөнхий сайдын илтгэл тайван, тэсвэртэй, сайн сайхныг ерөөсөн болохыг олон орны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тэмдэглэжээ. Түүний хэлсэн энэ үг АНУ, түүний шинэ засаг захиргаанд хандаснд эргэлзэх хүн байгаагүй л болов уу. Вашингтон дэлхийн бусад орны зиндаагаар нь ялгаж, ард түмэнд нь өөрийн хүслээ тулгадаг нэг талын үйлдэл, шийдвэр болон нэг туйлт улиг болсон санаанаасаа татгалзахыг В. Путнн уриалав. Асуудлыг хэт хүчээр шийдвэрлэх, олон улсын хууль дүрэмийг огоорсноор улс орнуудын харилцааг эвдэж байна гэж Орос улсын ерөнхий сайд тэмдэглэв. Орос улсын засгийн газрын тэргүүний Давост хэлсэн олон санаа Барак Обама болон түүний засаг захиргаа Цагаан ордонд ирхээс өмнө ярьж байсантай дүйцэж байна. Америкийн шинэ удирдлага дипломат харилцаанд ихээхэн анхаарал хэрэгтэй. Тус улсын удирдлага хүч хэрэглэх байр сууринаас улс төрд хандах бус, бусад улс оронтой хамтран ажиллаж, тэдний ашиг сонирхолыг ихээхэн харгалзах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Барак Обамын америкийн цэргийг Иракаас гаргаж, Орос улс эрс эсэргүүцэж байгаа Украин, Гүржийг НАТО-д хүчээр элсүүлэхээс татгалзах шийдвэрийг В.Путин тэмдэглэсэн билээ. Вашингтон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дэлхийг хамарсан системийг Польш, Чехид байрлуулахад толгойгоо гашилгах бодолгүй байгаа, энэ асуудлыг Москватай хэлэлцэхэд бэлэн байгаа дохио далайн чанадаас ирсээр байна. В.Путины Давост тавьсан илтгэлд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ бид ерөнхийлөгч Д.Медведев Барак Обама нар саяхан утсаар ярьсан зүйлийг санах естой. Талууд Орос, АНУ-ын харилцааг үндсээр нь өөрчилж, сайжруулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ болон бусад олон хүчин зүйлээс эцсийн дүнд Москва, Вашингтон бие биеэ сонсож, хоер талын болон дэлхийг хамарсан олон улсын ашиг сонирхолд нийцсэн алхам хийнэ гэж найдаж байна.

<сонсох>