Дэлхийн өнөөгийн хямарлаас үзэхэд дэлхийн санхүүгийн системд илт шинэчлэл хийх шаардлагатай байна. Маргааш өндөрлөх Давосын эдийн засгийн форумд энэ сэдвээр хэлэлцэж байна. Дэлхийн санхүүг шинэчлэх арга замын талаар янз бүрийн төсөөлөл байна. Долларыг дэлхийн нөөц, төлбөр тооцооны валютын хувьд ашиглахаа болих тухай шинжээчид ярьж байна. Хэрэв энэ хямарал АНУ-ын санхүүгийн будлианаас эхтэй бол энэ хямарал эхэлсэн улс орны валютыг ашиглах ямар шаардлагатай юм бэ? хэмээн тэд тэмдэглэж байна. Доллар үл нийцэх хоёр үүрэг гүйцэтгэж байна. Доллар АНУ-ын үндэсний эдийн засгийн ашиг сонирхолыг хангахын зэрэгцээ дэлхийн валютын хувиар ашиглаж байна. Холбооны нөөцийн систем зэрэг Америкийн зохицуулах байгууллагууд долларын дотоодод гүйцэтгэх үүрэгт анхаарал хандуулсан бодлого хэрэгжүүлж байгаа нь дэлхийн тавцанд байгаа долларын үүрэгтэй зөрчилдөж байна. Доллароос татгалзах нь утгагүй хэрэг хэмээн үзэж байгаа мэргэжилтнүүд байна. Тэдний нэг нь Эдийн засаг, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Леонид Григорьев юм. «Үндсэндээ долларыг орлох асуудлыг шийдэх энгийн арга байхгүй. АНУ-ын оролцоогүй энэ асуудлыг шийдвэрлэх аргагүй юм. Тэд долларыг өөр валютаар солихыг эрмэлзэх нь юу л бол. Нөгөө талаас америкчүүд зөвшөөрсөн ч гэсэн бусад орон ойрын жилүүдэд долларыг ашигласаар байна. Ямартай ч, ямар нэг өөрчлөлт болбол энэ асуулыг хэдэн жилийн турш хэлэлцэнэ. Доллар нь дэлхийн ДНБ-ий 27-28 хувь ноогддог улс орны үндэсний валют юм. Дэлхийн эдийн засаг нь америк, европ, хятад болон бусад орны эдийн засгаас бүрдэж байна. Тиймээс доллар алга болно гэж бодох нь хөнгөмсөг хэрэг юм». Өнөөгийн байдлаар доллар дэлхийн улс орнуудын үндэсний валютын нөөцийн гуравны хоёрыг бүрдүүлж байна. Дэлхийн зах зээлийн бүх хэлэлцээний талаас илүү хувийг америкийн валютаар хийж байна. Америк доллартай өрсөлдөх валют байна. Янз бүрийн орнуудын үндэсний валютын нөөцийн дөрөвний нэгээс илүү хувь евро байна. Олон улсын худалдаанд бүс нутгийн валютын бүсийг тодорхой болсон: Европт евро, Зүүн Азид иен байна. Орос улс рублийг хуучин зөвлөлтийн орон зайд бүс нутгийн валют болгохыг чармайж байна. ТУХН-ийн орнуудтай хийн худалдаанд рублийг өргөн ашиглах байр суурьтай байна. Энэ үйл явц үргэлжилбэл бүс нутгийн валют статусаа бэхжүүлнэ. Хэтдээ валютын урсгалын ихэнх хэсэг рубль байна. Дэлхийн санхүүгийн систем энэ тохиолдолд зөвхөн нэг валютаас хамааралтай байдлаа алдана. Янз бүрийн асуудал, цочролд хариу үйлдэл үзүүлэхэд илүү уян хатан болно.

<сонсох>